ОХУ болон Украин 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс Оросын байгалийн хийн хоолойг Украины газар нутгаар дамжуулах баримт бичигт гарын үсэг зурлаа гэж "Газпром" -ын тэргүүн Алексей Миллер сэтгүүлчдэд хэллээ. "Вена хотод таван өдөр үргэлжилсэн хоёр талын хэлэлцээрийн эцсийн шийдвэрүүд гарч, тохиролцоонд хүрлээ. Үүний зэрэгцээ бүхэл бүтэн багц гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд эдгээр хэлэлцээрүүд нь талуудын ашиг сонирхлын тэнцвэрийг сэргээсэн юм "гэж Миллер мэдэгджээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Украин улс байгалийн хийг нутгаараа дамжуулах таван жилийн хугацаатай гэрээг байгууллаа. Үр дүнд нь манай улсад $7 тэрбумын орлого орох юм. Гэрээг цааш нь дахин 10 жил сунгах боломжтой” гэж Facebook хуудсандаа бичсэн байна. Байгалийн хий дамжуулах Украин, Оросын засгийн газар хоорондын хэлэлцээ энэ сарын 26-нд Вена хотод эхэлсэн юм. Хэлэлцээний үр дүнд Оросын Газпром, Украины Нафтогаз компаниуд шүүхийн маргаанаа хааж, харилцан төлбөр тооцоогоо барагдуулах тохиролцоонд хүрсэн байна.