Хөвсгөл аймагт бага насны охиныг хүчирхийлэн зэрлэгээр хөнөөсөн Н.МөнхОргилд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн шүүхэд саяхан шилжүүлжээ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард дээрх ноцтой хэргийг үйлдсэнээс гадна Баянгол дүүргийн нутагт бага насны гурван охиныг хүчирхийлсэн хэрэг үйлдсэн юм.
Н.Мөнх-Оргил хэдийгээр хэргээ хүлээдэггүй ч ДНКгийн шинжилгээ, гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж эх сурвалж өгүүлсэн. Уг хэрэгт түүний үеэлийг холбогдуулж яллагдагчаар татсан ч проку рорын байгууллагаас үеэл О.МөнхЭрдэнэд холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Учир нь тэрбээр мөрдөн байцаалтын явцад өгсөн эхний мэдүүлэгтээ Н.Мөнх-Оргилыг гэмт хэрэгт холбоогүй гэсэн бөгөөд дараа да раачийн мэдүүлгээр яллагдагчийг Хөвсгөл аймагт гарсан онц ноцтой хэрэг үйлдсэн гэдгийг мэдүүлсэн аж.