Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн лхагва, пүрэв гаригт олны анхаарал татаад байгаа Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийг хэлэлцлээ. Тэд 2008 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг, Дамбадаржаагийн гүүрний орчимд 15 настай Б-г согтуудаа, хардалтын улмаас боомилон хөнөөсөн хэрэг үйлдсэн юм.
Уг хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд зургаан удаа товлогдож, мөн тоогоор хойшлогдож байсны эцэст ийнхүү хуралдсан юм. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Д.Сарантуяагаас бусад нь мэд үүлгээсээ буцаж, зарим нь мөрдөн байцаагч зодож дарамтлан хилсээр хэрэг хүлээлгэсэн гэх зэрэг шалтгаан тоочиж байв. Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах, Ү.Ганболд, С.Гантуяа, К.Тэмүүжин, Ж.Очмандах, Д.Отгонжаргал нар гүтгэлээ гэж байсан.
Мөрдөн байцаах байгууллага уг хэрэгт холбогдогч нарыг насанд хүрээгүй байдлыг харгалзан байнга өмгөөлөгчийнх нь хамтаар мэдүүлэг тайлбар авч байсан бөгөөд зодож дарамталсан зүйл байсан бол холбогдох байгууллагад гомдол саналаа хэлэхгүй яасан бэ гэдэг асуудлыг холбогдох албаны хүмүүс хэлж байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Д.Сарантуяа “Долдугаар сард болох байсан шүүх хурлын өмнөхөн намайг хэсэг залуус гудамжнаас барьцаалж, нэгэн зочид буудалд аваачиж саатуулж байсан.
Тэгээд шүүх хуралд суулгахгүй хэмээн 20-иод хоног хорьж, яасан их үнэнээ хэлдэг юм бэ хэмээн дарамталж байсан” гэж ярьсан юм. Энэ бүгдийн дараа ул сын яллагч Ц.Насанбат Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбад рах нарт 23 жил чанга, Ж.Очмандахад 18, Д.Отгон жаргалд 17, Ү.Ганболд, С.Гантуяа, К.Тэмүүжин, Д.Саран туяа нарт тус бүр 15 жил хорих ял оноох саналаа илэрхийлсэн. Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр 09.00 цагаас үргэлжилсэн хурлаар прокурорын ялын саналыг шүүмжилснээр хурал 11.00 цагийн үед завсарлав.
Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч нар зөвлөлдсөний эцэст, хэрэг хаана, хэзээ, хэдэн цагт гарсныг нарийвчлан тогтоох, Д.Сарантуяаг барьцаалсан гэсэн асуудлыг нарийвчлан шалгах, зодож дарамталсан асуудлыг шалгах, гэрч холбогдогч на рыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн эл шийдвэрийг талийгаачийн аав Ц.Гончиг, түүний өмгөөлөгч О.Баасанхүү нар хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж байсан юм.
Г.АРИВЖИХ