Хуурамч баримт бүрдүүлэн “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө авч, сураггүй болсон залууг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрэн сурвалжилж байна. Дорнод аймгийн харьяат Д. Бямбасүрэн 2009 оны наймдугаар сарын 25-нд тус банкны 100 дугаар салбарт хуурамч төлбөрийн даалгавраар гүйлгээ хийж, улмаар уг гүйлгээний мөнгийг 225 дугаар салбараас иргэн Ц.Цогжавхлангийн гээгдүүлж хүчингүй болгуулсан иргэний үнэмлэхийг нь ашиглан авчээ.
Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ ганцаараа байгаагүй та лаар эх сурвалж мэдээллээ. Д.Бямбасүрэн 2007 оноос эхлэн нэгэн брокер, дилерийн ком панид ажиллаж байсан бөгөөд хамт ажиллаж байсан С.Ариунзул гэдэг эмэгтэйн хам таар хуурамч гүйлгээ хийж 75 сая төгрөг авсан байна. Хууль бусаар авсан тэр мөнгө нь Монголын хөрөнгийн биржийнх гэдэг нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.
Хуурамч баримтаар мөнгө авсныг нь хэрэг гарсны маргааш буюу 2009 оны наймдугаар сарын 26-нд мэдэж цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуу лийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан бүлэглэн онц их хэмжээний мөнгө авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байгаа аж.
Д.Бямбасүрэн 1977 онд Дорнод аймагт төрсөн, Баянгол дүү рэгт оршин суудаг, ШУТИС төгссөн, бро кер, дилерийн ком панид ажиллахаасаа өмнө Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газарт мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Г.РАВЖАА