БНСУ-д амьдардаг байсан монгол бүсгүйн амийг хэрцгийгээр хөнөөсөн Ян овогтныг шүүх хурал ирэх сарын 15-нд болохоор тов гарсан талаар тус улс дахь эх сурвалж мэдээллээ.
Талийгаач Г нь Солонгост очоод жил ч болоогүй байхдаа найз монгол бүсгүйгээ нөхрөөс нь хамгаалах гэж байгаад цээжин тус газраа зургаан удаа хутгалуулж амиа алдсан юм.
Гэмт хэрэгтнийг шүүх хурал шударга болоосой гэсэн үүднээс тус улсад ажиллаж, сурч байгаа монголчууд ирэх сарын 1-нд жагсах гэж байсан нь хойшлох бололтой. Учир нь жагсаал цуглаан хийх хүмүүс сарын өмнө зөвшөөрөл авсан байх ёстой аж.