“Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийг Ганц худагт цагдан хорьсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Түүнийг уржигдар орой өмгөөлөгчийнх нь хү- сэл тээр ар гэрийнхэн нь батлан даалтад гаргалаа. Тэрбээр сэжигтнээр тооцогдон Ганцхудагт 14 хоног саатуулагдахдаа биеийнх нь байдал муудаж, хууч өвчин нь сэдэрсэн тул өмгөөлөгч нар нь НПГ-т удаа дараа хүсэлт тавьснаар ийнхүү гаргасан гэнэ.
“Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий нарын гурван хүнд Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Банкны байгууллагын ажилтан шу нахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хад галамж, төлб өр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол уч руулсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж бай гаа юм.
Тус банк 7894 зээлдэгчид хамаарах 168.7 тэрбум төг рөгийн зээлтэй, 84.777 харилцагчийн 29.7 тэрбум төгрөгийн харил цах, 25.733 хад галамж эзэмшигчийн 54 тэрбум төгрөгийн хадгаламж, 54.2 тэрбум төгрөгийн төс лийн зээлийн эх үүсвэр, Мон голбанкнаас авсан зээл 34 тэрбум, гадаадын банкнаас ав сан зээл есөн тэрбум төгрөгт хүрчээ. Нийт зээлийн 33.4 хувь нь ча нар гүй зээл байгаа гэдгийг эх сурвалж өгүүлсэн юм. Мөн алтны урьдчилгаа хэлбэрээр 22.9 тэрбум төгрөгийн барь цааг үй, эргэн төлөгдөх магадлал муу тай авлага үүсгэсэн байна.