Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй Их Британийн дипломат ажилтнууд хүрээлэн буй орчиндоо анхаарал тавих үүднээс цахилгаан машин жолоодох болсон тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Британийн үйлдвэрлэгчдийн цахилгаан машинуудыг нийтдээ 30 орчим Британийн дипломат төлөөлөгчийн газарт илгээх аж. Үүнээс гадна Их Британийн Гадаад хэргийн яам дипломат төлөөлөгчийн газрынхаа дээвэр дээр нарны хавтан суурилуулж мөн гадна хуванцар аяга хэрэглэхээс бүрэн татгалзах юм байна.