Сьерра Леон дахь НҮБын Тусгай шүүхийг хамгаалж байсан манай цэргийн багийн IX ээлжийн цэргийн багийн захирагч, дэд хурандаа Д.Содном цог цэргүүдтэйгээ зүй бу саар харьцсан талаар бид тухайн үед нь мэдээлж байсан. Энэ ээлжинд алба хаасан холбогч офицер, хошууч О.Батсайхан болон ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай нар дээрх зодооны хэл амыг “нам дар” гэсэн утга бүхий захидлыг нийтэлсэн.
Энэ асуудал нийтэд ил болсны дараа ЗХЖШ-ынхан хэн эл мэдээллийг дамжуулав гэдгийг олуулахаар Цэргийн тагнуулын газрынханаа хөдөлг өсөн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Гэвч тэд олж ча дахгүй болохоор ТЕГ-т мөн л энэ мэдээлэл дамжуулсан хү- нийг олуулахаар албан бичиг хүргүүлсэн гэдэг. Гэтэл манайд энэ асуудал хамаагүй гээд ТЕГ хүлээж аваагүй гэх юм билээ.
Ийнхүү аргаа ядсан ЗХЖШ-ын удирдлагууд эцэст нь уг ажиллагаанд явсан офицеруудаа мэдээлэл дамжуулсан хэмээн буруутгаж ажлаас нь чөлөөлөх, тушаал буу руулах зэргээр шийтгэж байгаа гэнэ. Тухайлбал, уг ээлжийн захирагчийн орлогчоор явсан дэд хурандаа Б.Энхболдыг нас нь хүрээгүй байхад тэтгэвэрт гаргаж, ажлаас нь халсан сурагтай.
Харин хошууч О.Батсайханыг цол, албан тушаал бууруулан Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний ангид Соёл хүмүүжлийн офицероор томилсон аж. Дашрамд дурдахад, дээрх мэдээллийг хошууч О.Батсайханаас аваагүй гэдгээ ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавт мэдэгдье.