Санта Клаус 64 дэх тойрон аяллынхаа хүрээнд дэлхий даяар 3 тэрбум гаруй бэлэг бэлэглэсэн тухай АНУ, Канадын Агаарын довтолгооноос хамгаалах Хамтарсан команд (NORAD) онлайн нэвтрүүлгээрээ мэдээлэв. “NORAD Сантааг хянаж байна” төсөл 1955 оноос хэрэгжиж эхэлжээ. Колорадо мужийн хамгийн том худалдааны төв хүүхдүүдийг Санта-Клаус руу залгаарай гэсэн зар сурталчилгаа явуулсан ч утасны дугаар нь алдаатай бичигджээ. Тэрхүү дугаар нь NORAD-ын төв диспечерын утас байжээ. Түүнээс хойш жил бүр Зул сарын байрын өмнө Колорадо дахь нисэх хүчний бааз Санта Клаусын тус байрын хүрээнд хийдэг тойрон аяллыг ажиглан хянадаг төв болжээ. Шинэ жилийн шидтэний чиглэл хөдөлгөөнийг хянахад NORAD хиймэл дагуул,радар, АНУ,Канадын агаарын зайд сөнөөгч онгоцнуудыг ашиглан бичлэгийг нь YouTube-д байрлуулдаг аж. Радарыг Задар Санта-Клаусын Рудольф нэртэй бугын хүзүүнд байрлуулсан улаан гэрэл чиглүүлдэг юм байна. Санта-Клаус Хойд туйлд байдаг өргөөнөөсөө өчигдөр /2019.12.24/ ёсөн буг хөлөглөсөн чаргаа унаад гарчээ. Санта-Клаусын аялал 25 цаг үргэлжлэх аж. Зул сарын өмнөх өдөр хэрэв та 1-877-HiNORAD (1-877-446-6723) руу залгаж, Санта дэлхийн хаана явж байгаа талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах боломжтой юм байна.