Кумар Найяк гэдэг 64 настай энэтхэг эмэгтэй гар хөлснөөсөө болоод найз нөхөд, гэр бүлгүй өдий хүрчээ. 19 хуруутай түүний хөл зэрвэс харахад зааных уу гэмээр. Ердийн хүний гар 5 хуруутай бол Кумар 6 хуруутай аж. Полидактил буюу илүү хуруу ургадаг энэ өвчин өргөн тохиолддог өвчин аж. Орчин үеийн шинжлэх ухаан эл өвчнийг мэс заслын аргаар янзалдаг ч Кумар мөнгөгүй учир эл зовлонтойгоо ийнхүү нас өндөр болтол амьдарсан байна. Явахад ч тэр, юм хийхэд ч ялгаагүй түүний илүү хуруунууд маш их хүндрэл учруулдаг гэнэ.