Нийслэлийн прокурорын газраас “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар тус газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр албаны дарга О.Алтангэрэлээс тодрууллаа.
-“Монгол газар “ХХК-ийн захирал Ц.Мянганбаярт холбогдох хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхг үй болгосон юм бэ?
-Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үнэн. Ц.Мянганбаярт өөрийн өмчлөлийн “Монгол газар” компани болон түүнтэй хамааралтай аж ахуйн нэгжийн нэрээр барьцааны хөрөнгө давхардуулан 169.342 тэрбум төгр өгийн зээлийг залилан авсан гэсэн үндэслэлээр 2009 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр авсан зээлээ зориулалтын дагуу буюу Олон овоот дахь алтны хүдэр баяжуулах үйлдвэрт хөрөнгө оруулах хэлбэрээр зарцуулсан нь тогтоогдсон. Мөн банкны эрх бүхий этгээдүүдийг гэрчээр байцаахад “Зээл олгох асуудлыг банк өөрөө судалж, зээлийн хороогоороо хэлэлцдэг. Дараагийн зээл олгохдоо өмнө нь барьцаанд тавьсан хөрөнгийг дахин барьцаалж зээл авч болдог, эрсдэлийг банк өөрөө хариуцдаг” гэж мэд үүл сэн. Ц.Мянганбаяр дээрх хэмжээний зээлийг нэг удаагийн үйлдлээр аваагүй, удаа дараагийн үйлдлээр авсан, нэг удаагийн зээл нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрээгүй байсан.
-Банкнаас их хэмжээний зээл авсан гэсэн хэргээс өөр хэрэгт түүнийг холбогдуулан шалгасан зүйл байна уу? Татвараас зайлсхийсэн гэсэн зүйл яригдаж байсан.
-Татвараас орлого нуусан үйлдлийг мөн шалгасан. Гэтэл мөрдөн байцаалтаар гэнэтийн ашгийн татвар төлөөгүй асуудалд иргэний журмаар шүүхэд хан даад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хуримтлагдсан 12.8 тэрбум төгрөгийн өртэй байсан нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, иргэний шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа тул татвар төлөхөөс санаатай зайлсхийж, орлого нуусан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзээгүй. Дээрх үндэслэлүүдээр Ц.Мянганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокурорын гаргасан энэ шийдвэрийг хохирогч болон тэдний өмгөө- лөгчийн зүгээс эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа.
-Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон болохоор зээлийг хэн хариуцаж төлөх вэ?
-“Монгол газар” компани нь “Жаст” группт их хэм жээний өртэй байсан юм билээ. “Монгол газар”- ынхан тус групптэй Өмнөговь аймгийн нутагт байдаг “Олон овоот гоулд” ХХК-ийг 40:60 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулж ажиллаж байгаад одоо 50:50 болгож, гүйцэтгэх удирдлагыг “Жаст”-д шилжүүлсэн байна. “Жаст” группийнхэн “Монгол газар” ХХК-ийн банк болон аж ахуйн нэгжид төлөх өр төлбөрийг барагдуулах гэрээ байгуулж, нэлээд хэсгийг нь төлөөд байгаа юм.
Г.РАВЖАА