Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч С.Батдэлгэрийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ Ерөнхийлөгчид өөрөө өргөн барьсан гэнэ.
Ерөнхийлөгч түүний хүсэлтийг нь хүлээн авч, Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн дөрөв, Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан үндэслэлээр ийнхүү чөлөөлсөн байна. Тэрбээр өдгөө ээлжийн амралттай байгаа аж.
С.Батдэлгэр нь 2005 оны аравдугаар сарын 17-ноос Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусах байжээ.
Г.ЦОЛМОН