Францын Каен хотоос Д.Энхбат агсныг 2003 онд баривчлан авчирсан тухай мэдээлэл ам дамжсан яриа мэт байсан ч одоо нэгэнт ил болжээ. Хэн түүнийг баривчилсан, түүнийг хэрхэн эрүүдэж байснаа улсын нууцад хамааруулж нам дарсан ч хэрэг хуучирдаггүй гэдэг үгийг батлах үйл явдал болсон.
Нууц ажиллагааг ахалсан, тухайн үед ТЕГ-ын Сөрөг тагнуулын газар ажиллаж байсан Б.Хурц энэ гэмт үйлдлийнхээ төлөө Лондонд саатуулагдан, ирэх сарын 15-нд тус улсын шүүх ямар шийд гаргахыг хүлээн суугаа. Б.Хурцын удирдлагад ажилласан Н.Сийзхүү, Ч. Эрдэнэбат нар өдгөө тэтгэвэрт гарсан ч ажил хийж байгаа сурагтай. Н.Сийзхүү франц хэл мэддэг учир нууц ажил лагаанд тагнуулч бус, орчуулагчийн үүрэг гүйцэтгэжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч.Эрдэнэбат Гадаадын ир гэн, харьяатын асуудал эрхлэх газарт ажилладаг бололтой. Харин А.Бат-Эрдэнэ одоо ч ТЕГ-т мөрдөн байцаагчаар ажилладаг бөгөөд Францаас Д.Энхбатыг баривчилсныхаа дараа мөрдөн байцаах ажлыг дагнан гүйцэтгэсэн аж.
Х.СҮРЭН