“Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийг хэд хоногийн өмнө цагдан хорьжээ. Түүнийг банкны хууль тогтоомж зөрчсөн хэрэгт буруутган сэжигтнээр татаад байсан юм. Ганцхудаг дахь цагдан хорих төвд хоригдож байгаа түүний бие сайнгүй байгаа тул өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь батлан даалтад авах хүсэлтээ нийслэлийн Прокурорын газарт гаргажээ.
Мөрдөн байцаалтын явцад Ш.Чуданжийг өөр хэрэгт буруутгах үндэслэл байгаа талаар эх сурвалж өгүүлэв. Чухам ямар хэрэгт татах нь тодорхой бус байгаа бөгөөд бидний олж мэдсэнээр хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг үрэгдүүлсэн асуудалд буруутгаж магадгүй байна.
Д.ГАЛТ