Өчигдөр /2019.12.08/ АНУ-ын Жорж мужийн нийслэл Атлант хотод болсон "Ертөнцийн мисс-2019" гоо бүсгүйн тэмцээнд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын оролцогч түрүүлсэн тухай CNN мэдээлэв. "Би над шиг гадаад төрхтэй, минийх шиг арьс, үстэй эмэгтэйг хэзээ ч үзэсгэлэнтэй гэж тооцдоггүй ертөнцөд төрж өссөн. Энэ цаг үе өнгөрч байна гэж би бодож байна. Хүүхдүүд над руу харахдаа, миний л нүүр царайг олж харж, мөн тэдний нүүр царай минийх дээр тусгагдаж байхыг би хүсэж байна "гэж Ертөнцийн гоо бүсгүй Зозибини Тунзи хэлжээ. Өмнөд Африкийн бүсгүйтэй хамт шилдэг гуравт Пуэрто-Рикогийн Мэдисон Андерсон, Мексикийн София Арагон нар багтжээ.