64 настай Британи эр сүү авах гэж дэлгүүр ортол мөнгө нь хүрээгүй тул оронд нь 2 сугалааны тасалбар худалдаж авчээ. Гэтэл тасалбар түүнд маш их хонжвор авчирсан байна. “Би эхэндээ итгээгүй тул манай охин сугалааны газар руу утастан асуутал тэд шалгаад “Ноён Рис, та саятан болжээ. Баяр хүргэе” гэсэн гэж азтан “The Daily Star” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Хэдий саятан болсон ч тэр эр таксины жолоочийнхоо ажлыг хийсээр байжээ. Энэ ажилдаа тэрбээр дуртай аж. Гэтэл таксийгаар үйлчлүүлсэн хүмүүс түүнд мөнгө төлөх болгонд түүний сэтгэл зовох болсоор нэг жилийн дараа ажлаасаа гарсан байна. Үүнийхээ оронд тэрбээр өөрийн хувийн машинаараа хаяа хүмүүсийг үнэгүй хүргэж өгдөг болсон гэнэ. Британи эр саяхан өөрийн дуртай хөлбөмбөгийн “Ноттс Каунт” клубийн хувьцааг худалдаж авсан бөгөөд өөр томоохон зүйлд хөрөнгө оруулах бодолгүй байгаа аж. АСүүлийн үед сугалаанд ихээхэн мөнгө хожсон азтанууд нэр усаа нууцлахыг илүүд үздэг болсон тул дээрх таксины жолооч мөн ялгаагүй нэр усаа дуудуулахыг хүсээгүй талаар тус хэвлэл дурджээ.