480 оны энэ өдөр Италийн анхны хаан Одоакр Далмацийг эздэн авчээ.
536 оны энэ өдөр Византын жанжин Велизар Ромын эзэлжээ.
1793 оны энэ өдөр Нью-Йоркт анхны өдөр тутмын сонин хэвлэгдэн гарчээ.
1824 оны энэ өдөр Перугийн арми Аякучогийн тулалдаанд Испанийн армийн ялснаар тусгаар тогтнолоо олж авчээ.
1856 оны энэ өдөр Их Британийн арми Ираны Бушер хотын булаан эзэлжээ.
1884 оны энэ өдөр дугуйтай тэшүүр зохион бүтээжээ.
1905 оны энэ өдөр Орост бүх нийтийн ажил хаялт гуламжны тулалдаан болон хувирчээ.
1917 оны энэ өдөр Крымийн татарууд Их хуралдай хийж Крымийн Бүгд Найрамдах Ард улс байгуулжээ.
1917 оны ээ өдөр Английн цэрэг Иерусалимын Туркуудаас чөлөөлжээ.
1922 оны энэ өдөр Польшийн анхны Ерөнхийлөгчөөр Габриэль Наруович сонгогджээ.
1929 оны ээ өдөр Реологийн нийгэмлэг ( Реологийн шинжэх ухаан буюу аливаа материалын хэв гажилт болон урсгалын шинжлэх ухааныг сонирхдог физикч, химич, биологич, инженер, математикчдыг шинжлэх ухааны нийгэмлэг) байгуулагджээ.
1937 оны энэ өдөр Японы арми Хятадын Нанкин хотыг эзэлжээ.
1941 оны энэ өдөр Хятад, Куб,Гватемал, Филиппин улсууд Япон олон Германд дайн зарлажээ.
1946 оны энэ өдөр Нюрнбергийн шүүх “Нацист эмч нарын хэрэг”ийг шүүж эхэлжээ.
1948 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей генецид буюу үйл олноор хоморголон устгахыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлжээ.
1953 оны энэ өдөр “Женерал Электрик” компани коммунист үзэлтэй бүх ажилчдаа халжээ.
1961 оны энэ өдөр ЗХУ, Албани улсууд дипломат харилцаагаа тасажээ.
1967 оны энэ өдөр Николае Чаушеску Румыны Ерөнхийлөгч болжээ.
1968 оны энэ өдөр компьютерын гарыг (хулгана) олон нийтэд танилцуулжээ.
1987 оны энэ өдөр Палестиныг чөлөөлөх хөдөлгөөн эхэлжээ.
1992 оны энэ өдөр Сомалид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа эхэлжээ.
2005 оны энэ өдөр Лондонд алдартай хоёр давхар автобуснуудыг үйлчилгээнээс гаргажээ.
2016 оны энэ өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хэн тус улсын Үндэсний парламент итгэл үл үзүүлсэн тул албан тушаалаасаа огцорчээ.