Британийн эрдэмтэд тархинд согтууруулах ундаатай ижил нөлөө үзүүлдэг бэлдмэл гаргаж чаджээ. Хүн архи уусан мэт тайвширч, эргэн тойрныхонтойгоо илэн далангүй ярилцах сонирхолтой болдог аж. Ингэхдээ маргааш нь огт шартахгүй гэнэ. Лондонгийн мэдрэл, сэтгэцийн эм бэлдмэлийн хүрээлэнгийн захирал Дэвид Натт дээрх санаагаа олон жилийн өмнөөс хэрэгжүүлэхээр эхэлсэн байна. Зөвхөн өнгөрсөн онд л тус төслийн санхүүжилт эхэлсэн бөгөөд гаргасан үр дүнгээ удахгүй зах зээлд гаргахаар зэхэж байгаа аж. Гэхдээ түүнээс өмнө шаардлагатай тооны туршилтыг явуулах хэрэгтэй юм байна. Одоогийн байдлаар туршилт амсах төвшинд явагдаж байгаа аж. Эрдэмтдийн ярьж буйгаар бол бэлдмэл таагүй амттай гэнэ.