Өнгөрсөн жил MCS компани Өмнөд Солонгосын “K-Bank”-тай хамтран Монгол Улсад интернет үйлчилгээнд суурилсан банк байгуулах болсон талаар мэдээлэл тархсан. Гэвч энэ мэдээлэл төд удалгүй намжсан юм. Тэгвэл өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн тавьсан асуултад Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир "Нэг жил зургаан сарын өмнө "MCS" компани Монголбанкинд банк байгуулах хүсэлт гаргасан. Бид одоогоор зөвшөөрлийг нь өгөөгүй, судалж байна. Монголбанкны Ерөнхийлөгч энэ асуудлыг шийднэ" гэлээ.