Швейцарийн загвар зохион бүтээгч Таня Шенкер алимны хаягдлаар хийсэн аксессуарын (цүнх, түрүүвч,бээлий г.м нэмэл гоёлууд) шинэ загварын хандлагыг танилцуулжээ. Зохион бүтээгчийн ярьж буйгаар алимны хаядлаар хийсэн цунх арьсан бүтээгдэхүүнээс чанарын хувьд доогуур орохгүй агаад үйлдвэрлэлийн явц нь байгаль орчинд эрсдэлгүйгээрээ давуу талтай гэнэ. Бүтээгдэхүүний гол түүхий эд болох шүүсийг нь шахаж авсан алим, түүний бусад хаядлуудыг Италийн Өмнөд Триполиос авдаг аж. Таня Шенкер өөрөө цагаан холтон учир ямарваа амьд амьтны арьс болон биеийн бусад хэсгээр ямар нэгэ зүйл хийхийн эсрэг байдаг аж. Тэрээр алимны хаягдаар тансаг зэрэглэлийн цүнх үйлдэрлэж эхэлсэн анхны загвар зохион бүтээгч болжээ.