Хэрэв хэл цэврүүтэж, арьс нь гуужиж харлах юм бол тэр хүн худлаа хэлсэн. Энэ бол хөдөлшгүй баримт. Египетийн бедуин омгийнхон худал үнэнийг тогтоохын тулд өнөөг хүртэл дундад зууны эл харгис аргыг хэрэглэдэг аж. Хар хувцастай эмэгтэй улайсгасан төмөр халбага долоогоод дараа нь асаа усаар зайлах аж. Тэрээр айж сандарч,уйлна. Цагаан хувцастай эр түүний хэлийг сайтар шалгаад бүсгүйг гэмгүй хэмээн зарлав. Эмэгтэй ихэр татан уйлна. Түүний нөхөр болон хамаатнууд нь гэрээсээ мянган доллар хулгайлсан гэж хардан буруутгажээ. Гэвч түүнийг гэм зэмгүй гэдгийг бедуин аргаар батлав. Одоо эмэгтэй ар гэрийхэнтэйгээ эвлэрэх ёстой. Deutsche Welle телевизийн эл бичлэг дэлхийн соёлт ертөнцийг цочирдуулсан юм. 21-р зуунд хэн нэгний гэм буруутай үгүйг ийм хоцрогдсон бас ийм харгис хэрцгий аргад найддаг хүмүүс өнөөдөр байдаг гэдэгт итгэхэд үнэхээр бэрх. Гэвч Египетийн элсэн цөлд амьдардаг нүүдэлчин бедуин омгийнхон төрийн болон хууль зүй, шүүхийн байгууллага байсаар атал сэжигтэн этгээдийг хэргээ хүлээлгэх өөрсдийн эл аргыг илүүд үздгээрээ алдартай аж.