Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс уржигдар их хэмжээний тэсрэх бодис олджээ. Тус дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Петровис” компанийн шатахуун түгээх станцын зүүн талд “тэсэрч дэлбэрэх аюултай” гэсэн бичиг бүхий 25 кг-ын таван шуудайтай дэлбэрэх бодис орхисон байжээ.
Мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид шалгахад Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөр толгойн хүдрийн уурхайн хамтын гэрээгээр Шарын гол руу тээвэрлэж явсан “AN-FO Аянга-х” нэртэй үйлдвэрлэлийн зориулалттай тэсэлгээний бодис болохыг тогтоожээ.
Уг бодис нь Налайх дүүрэгт байрлах “Мера” ХХКийн тэсрэх бодисын үйлдвэрээс энэ сарын 21-ний өдөр зохих журмын дагуу олгосон зөвшөө- рөлтэй байсан гэнэ. Хэн ямар зорилгоор шатахуун түгээх станцын дэргэд орхисныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Г.РАВЖАА