401 оны энэ өдөр Вестготын ( эртний германы омог) хаан I Аларин Италийн хойд хэсгийн эзэлжээ.
1095 оны энэ өдөр Ромын хамба лам II Урбаны зарласан Клермонтын зөвлөлийн хурал загалмайтны эхний аяныг эхлүүлэх шийдвэр гаргажээ.
1180 оны энэ өдөр Францын хаан ширээнд II Филипп заларчээ.
1421 оны энэ өдөр Нидерландад Цуйдерзын далан цөмөрсний улмаас 72 тосгон усанд автаж 10,000 орчим хүн амь үрэгджээ.
1494 оны энэ өдөр Францын хаан VIII Карл Италийн Флоренцыг булаан эзэллжээ.
1755 оны энэ өдөр хүчтэй газар хөдлөлтийн улмаас АНУ-ын Бостон мужийн ихэнх хэсэг сүйджээ.
1803 оны энэ өдөр Верьерын дэргэдэх тулалдаан буюу Гаитын хувьсгалын хамгийн том тулалдаан болжээ.
1820 оны энэ өдөр Америкийн хувилбараар Натаниэл Палмер Антрактидыг нээжээ.
1828 оны энэ өдөр Даунын синдромыг нээсэн генетикч Жон Даун мэндэлжээ.
1863 оны энэ өдөр Данийн хаан IX Кристиан Шлезвигийг Данийн бүрэлдэхүүнд тооцох үндсэн хуулийг баталжээ. Үүнийг Германы улс Лондонгийн гэрээг зөрчиж байна хэмээн үзэж жилийн дараа Дани-Германы дайныг эхлүүлэх болно.
1901 оны энэ өдөр АНУ, Их Британийн Хей-Паунсофтын хоёр дахь гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр АНУ Панамын хоолойд суваг барих эрхийг авчээ.
1903 оны энэ өдөр АНУ-Панамын гэрээ байгуулагджээ. Панамын сувгийг барихын тулд ажиллуулахын тулд АНУ Панамын аль ч хэсэгт хяналт тавих хугацаагүй эрх тэй болжээ.
1905 оны энэ өдөр Данийн ханхүү Карл Норвегийн хаан ширээнд заларч VII Хокон хаан гэгдэх болжээ.
1905 оны энэ өдөр Япон, Солонгосын хооронд хийгдсэн гэрээгээр Солонгос улс бие даасан гадаад бодлого явуулах эрхээ алджээ.
1916 оны энэ өдөр Соммын тулалдаан буюу Дэлхийн I дайны хамгийн их цус урсгасан тулалдаан төгсжээ.
1918 оны энэ өдөр Латви Оросоос салж тусгаар тогтнолоо зарлажээ.
1927 оны энэ өдөр Оросын нэрт кино найруулагч Эльдар Рязанов мэндэлжээ.
1936 оны энэ өдөр Герман,Итали улсууд Испанийн фашист дэглэмийн засгийн газрыг (генерал Франко) хүлээн зөвшөөрчээ.
1945 оны энэ өдөр чөлөөлөгдсөн Болгар улсад коммунистууд засгийн эрхэнд гарчээ.
1954 оны энэ өдөр Египетийн төрийн тэргүүнд генерал Насер гарчээ.
1963 оны энэ өдөр товчлууртай харилцуур утас хэрэглээнд гарчээ.
1971 оны энэ өдөр Оман Их Британийн мэдлээс гарч тусгаар тогтнолоо зарлажээ.
1978 оны энэ өдөр Гайанад “Ард түмний сүм” нэртэй шашны бүлэглэлийн гишүүд бөөнөөрөө амиа хорложээ. Амиа егүүтгэсэн 900 хүний 270 нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ.
1983 оны энэ өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Туркийн бүрэлдэхүүн хэсэг Киприйн парламентын 11-р сарын 14-нд зарласан тусгаар тогтнолын тунхгийг хууль бус хэмээн үзжээ.
1989 оны энэ өдөр социалист Чехословак улсад ардчилсан хувьсгал гарчээ.
2004 оны энэ өдөр Киотогийн протоколыг ОХУ соёрхон баталжээ.
2010 оны энэ өдөр Баку хотод Каспийн тэнгисийн орнуудын дээд хэмжээний уулзалт болжээ.