Энэ зун "The Wall Street Journal"-н сонинд "MCS" групп 25 хувиа АНУ-ын "Cerberus" хөрөнгө оруулалтын санд 110 орчим сая доллароор зарах хэлэлцээ хийгдэж байгаа тухай мэдээлэгдсэн. Энэ хэлэлцээ одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгаа аж. "MCS Холдинг"-ийн толгой компани нь "MCS Монголиа" бөгөөд хувь эзэмшигчээр 10 хүн бүртгэлтэй байдаг ба мэдээллийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй сангаас харж болно.
"MCS" группийн хувь эзэмшигчдэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нар байдаг ба тэд болон бусад жижиг хувь эзэмшигчид компанийн хувиа зарах шийдвэрт хүрсэн бололтой. "Cerberus" хөрөнгө оруулалтын сан нь "MCS"-ийн харилцаа холбоо, "MCS Coca Cola"-д хөрөнгө оруулах сонирхолтой байгаа аж.
Монголын том компаниудын хувь эзэмшилд Америкийн компани орж ирэх нь компанийн засаглалын хувьд ч, Монголын хөрөнгө оруулалтын орчны хувьд ч эерэг хүлээлтийг бий болгоно гэж бизнес эрхлэгчид үзэж байна.
"MCS" групп нь 1993 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар зургаан салбарт дараах бизнесүүдэд хөрөнгө оруулан ажиллаж байна.