Алтан соёмбот далбааг минь мандуулсан харийн хөлөг онгоцнууд өдөр бүр чих халууцуулж, нүүр улайлгах боллоо. Өчигдөрхөн Бразилиас ачаа тээж явсан манай далбаатай онгоц мансууруулах бодис тээж явсан нь илрэн баригдаад байгаа мэдээ цацагдсан билээ. Тэгвэл өнөөдрийн сонинд бас л энэ талаар дурдахаас аргагүй болоод байна.
“ОХУ-ын Владивосток боомтын ариутгалын албаны газраас Монголын далбаатай “Vinashin Ship 5” хөлөг онгоцонд үзлэг хийхэд ОХУ-ын хуулиар хориглогдсон зүйл болон эрүүл мэндэд хортой шавьж илэрлээ” хэмээн ОХУ-ын Приморь хязгаарын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Хөлөг онгоцны хүнсний агуулахад хортой цох хорхой их хэмжээгээр байсан бөгөөд шалгалтаар онгоцны багийнхны хүнс ч хордсон байсан аж. Хортой хорхойг нутаг дэвс гэртээ нэвтрүүлэхгүйн тулд Гаалийн албанаас “Vinashin Ship 5” хөлгийн ачааг буулгахгүй байхаар шийдсэн аж. Одоогийн байдлаар хөлөг онгоц дээр ариутгалын ажил явагдаж байна.
М.СУГАРАА