Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд 2005 оноос хойш бусдыг залилан мэхэлсэн Ц.Мянганбаяр гэх эрийг өнгөрсөн долоо хоногт саатуулжээ. Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат тэрбээр өнгөрсөн наймдугаар сард танилцах зараар дамжуулан танилцсан У гэдэг бүсгүйгээс сарын дотор 1600 доллар, таван сая гаруй төгрөг залилж авсан байна. Тэрбээр хохирогч эмэгтэйг хайртай хэмээн хуурч, удаа дараа мөнгө авчээ.
Хохирогч хувиараа бизнес эр хэлдэг, их хэмжээний мөнгө ол дог нэгэн аж. Түүний гаргасан гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн эрэн сурвалжлах ажиллагаа явуулснаар зөвхөн тус дүүргийн нутагт үйлдэгдсэн маш олон хэрэгт холбоотой болохыг нь илрүүлсэн гэнэ. Ц.Мянганбаяр гэгч зөвхөн Улаанбаатараар тогтохгүй Хэн тий аймаг, Налайх, Багануур дүүрэгт иргэдийг залилж байсан нь мөрдөн байцаалтын явцад батлагдаж буй аж. Тэрбээр танилцах зараас гадна Чех, БНСУ-ын виз гаргаж өгнө, “Дэлхийн зөн”-гийн ажилтан байна, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын удирдах ажилтан гэх мэтээр олон иргэнийг залилсан аж.
Тухайн үед Ц.Мянганбаярын талаар цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж, сэрэмжлүүлж байсан ч амжилт олоогүй байна. Ц.Мянганбаяр нь ижил хүйстэн бөгөөд өөрийн хамтрагч залуусын алтан гинж бо лон бусад эдлэлийг хулгайлсан хэрэг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэлтэй байдаг ажээ. Түүнийг Ганцхудагийн цагдан хорих төвд саатуулсан бөгөөд энэ мэт аргаар түүнд залилуулсан иргэд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хандахыг цагдаагийн ажилтнууд санууллаа.
Г.РАВЖАА