ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр анги буюу Тоосгоны хорихоос өнгөрсөн бямба гаригт ялтан оргожээ. Оргодлыг Ц.Хасбаатар гэдэг бөгөөд Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат нэгэн юм байна. Тэрбээр өнгөрсөн бямба гаригийн 05.00 цагийн үед ангийн байрлалын гадна талд ажил хийж байхдаа оргосон гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр 1988 онд төрсөн тэрбээр эцэг эхийн хамт сумандаа амьдарч байсан бол түүний төрсөн ах нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажилладаг аж.
Түүнийг Баянзүрх дүүргийн шүүх Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд заасан насанд хүрээгүй хүнийг хүчирхийлсэн, түүнд бэлгийн замын халдварт өвчин халдаасан, бусдын эд хө рөнгө хулгайлсан хэргээр зур гаан жил, зургаан сарын хуга цаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм байна. Энэ талаар ШШГЕГ-ын ажилтнаас тодруулахад “Бид цагдаагийн байгууллагатай хамтран эрэн сур валжилж байна” гэлээ. Оргодлын содон шинж тэмдэг нь 174 см өндөр, ямар нэгэн шарх сорвигүй, баруун гарын булчиндаа соёмбо шивсэн нэгэн гэнэ.
Г.Арвижих