Цагдаагийн ерөнхий газрын авто баазын жолооч, цагдаагийн ахлагч Т.Майдарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь согтуу жолооч дайрч амь насыг нь хохироолоо.
Нийслэлд өнгөрсөн бямба гаригт зам тээврийн 21 осол гарсан бөгөөд үүний долоог нь согтуугаар тээврийн хэрэг сэл жолоодсон хүмүүс гар гажээ. Тухайн өдөр ЦЕГ-ын авто баазаас ЗЦГ-ын Жижүүрийн шуурхай албаны жолоочоор томилогдоод удаагүй байсан ахлагч Т.Майдар, шинжээч дэд ахлагч Б.Батбаатарын хамт Баянзүрх дүүргийн нутаг, “Цайз” захын замын урд талын “Шунхлай” компанийн шатахуун түгээх станцын дэргэд 24-03 УБП улсын дугаартай “Грейс” микроавтобус хүн дайрсан гэх ослын дуудлагаар хэргийн газарт очжээ. Тэд дүр мийн дагуу гэрэл ойлгогчтой хантааз, гэрэлтүүлэгчтэй дохиу раа зүүж, хэргийн газарт үзлэг, хэмжилт хийж байжээ. Мөн бусдад харагдах газарт “А”, “Б” тэмдэг тавьж, ослын газрыг хамгаалалтад аван ажиллаж байсан гэнэ.
Гэтэл энэ үед 40-51 ОРХ дугаартай “Тоёота Карина” маркийн автомашины жолооч Ш.Гантулга урсгал сөрөн замын цагдаагийн хамгаалалтыг дайран орж Т.Майдарын амь насыг нь хохироож, шинжээч Б.Батбаатарын хөлийг нь хүнд гэмтээсэн байна. Талийгаач тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас амиа алдсан талаар шинжээч эмч нар өгүүлсэн юм. “Тоёота Карина” маркийн 40- 51 ОРХ дугаартай автомашины жолооч согтуу байсан бөгөөд жолоодох эрхээ хасуулсан нэгэн байжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард согтуугаар автомашин жолоодож, явган зорчигч дайрч хүнд гэмтэл учруулсны улмаас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйл ангиар ял шийтгүүлж, хоёр жилийн хугацаагаар автомашин жолоодох эрхээ хасуулсан юм байна.
Цагдаагийнхан жолоочийг саатуулсны дараа согтолтын зэргийг шалгахад 1.75 гарсан аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.
Г.Равжаа