Өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудал, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны төгсгөлд Төв банкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай хуулийн тогтоолыг дэмжье гэсэн томъёоллоор санал хурааж, олонхын саналаар дэмжлээ. Иймд уг тогтоолыг УИХ-ын чуулганд танилцуулахаар хүргүүллээ.