475 оны энэ өдөр Баруун Ромын эзэнт гүрний хамгийн сүүлчийн эзэн Флавий Ромул Август хаан ширээндээ заларчээ.
802 оны энэ өдөр Византын хатан хаан Иринаг хаан ширээнээс нь түлхэн унагаажээ.
1864 оны энэ өдөр Невада АНУ-ын 36 дахь муж болжээ.
1876 оны энэ өдөр Орос Туркийг Сербитэй энхийн гэрээ байгуулахыг тулган шаарджээ.
1876 оны энэ өдөр Энэтхэгийн зүүн-хойд хэсэгт дэгдсэн хар шуурганд 100 мянган хүн амь үрэгджээ.
1887 оны энэ өдөр Хятадын Ерөнхийлөгч Чан Кайши төржээ.
1892 оны энэ өдөр Артур Конан Дойлын “Шерлок Холмсын адал явдал” ном хэвлэгдэн гарчээ.
1905 оны энэ өдөрх Марковын Бүгд найрамдах улс тунхаглан байгуулагджээ.
1924 оны энэ өдөр Италийн Милан хотод болсон Олон улсын хадгаламжийн банкнуудын бага хурал энэ өдрийг Дэлхийн хадгаламжийн өдөр болгон изарлажээ.
1925 оны энэ өдөр Перст төрийн эргэлт гарчээ.
1956 оны энэ өдөр Их Британи, Франц улс Суэцийн хоолойг нээлгэхийг шаардан Египетийг бөмбөгдөж эхэлжээ.
1961 оны энэ өдөр И.Сталины шарилыг Лениний бунхнаас гаргажээ.
1974 оны энэ өдөр АНУ, Их Британи, Франц улс хориг тавих арга хэмжээг ашиглан ӨАБНУ-ыг НҮБ-аас хасахыг болиулж чаджээ.
1984 оны энэ өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандийн амь насанд халдан хороожээ.
1998 оны энэ өдөр Ирак улс НҮБ-ын зэвсгийн хураах төлөөлөгчидтэй хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгджээ.
2011 оны энэ өдөр НҮБ-ын Хүн амын сангийн тооцоогоор дэлхий дээр долоон тэрбум дахь иргэн мэндэлжээ
2018 оны энэ өдөр Энэтхэгт дэлхийн хамгийн өндөр хөшөө Эв нэгдлийн хөшөө босжээ.