732 оны энэ өдөр Франкууд (эртний герман омгуудын холбоо) Пуатьегийн дэргэдэх тулалдаанаар арабуудын Европ хийх довтолгоог зогсоожээ.
1147 оны энэ өдөр загалмайтнууд Лиссабоныг эзэлжээ.
1415 оны энэ өдөр Зуун жилийн дайн: Азенкийн тулалдаанд францчууд цэргийн тоогоор хавьгүй илүү байсан ч Английн армид ялагджээ.
1495 оны энэ өдөр Португалийн хаан ширээнд I Мануэль заларчээ.
1586 оны энэ өдөр Шотландын хатан хаан Мария Стюарт цаазаар авах ял сонсжээ.
1612 оны энэ өдөр Минин, Пожарскиы нар польшуудыг хөөн Кремлийг эзэлжээ.
1825 оны энэ өдөр Австрийн хөгжмийн зохиолч, “вальсын хаан” Иоганн Штраус төржээ.
1827 оны энэ өдөр Оросын цэрэг Ираны Тавриз хотыг эзэлжээ.
1838 оны энэ өдөр Францын хөгжмийн зохиолч Жорж Бизе төржээ.
1839 оны энэ өдөр Английн Манчестер хотод дэлхийн анхны төмөр замын галт тэрэгний хуваарь гарчээ.
1854 оны энэ өдөр Крымийн дайн: Севастополь хотод туслах гэж ирсэн Оросын армийг англичууд цохилт өгөн буцаажээ.
1881 оны энэ өдөр Испанийн зураач, уран зургийн кубизмын урсгалыг үндэслэгч Пабло Пикассо төржээ.
1889 оны энэ өдөр Парист Эйфелийн цамхгийг барьж дуусжээ.
1900 оны энэ өдөр ИХ Британи Өмнөд Африкийн Трансвааль улсыг эзэлжээ.
1923 оны энэ өдөр Германы коммунистуудын Гамбургийн бослого дарагджээ.
1935 оны энэ өдөр Германд радиогоор жаз хөгжим явуулахыг (хэрэв чуулгын бүрэлдэхүүн еврей эсвэл хар арьстан америк хүн байвал) хорьжээ.
1936 оны энэ өдөр Берлинд Герман, Италийн холбоо байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.
1943 оны энэ өдөр “Освенцим” бөөнөөр хорих газарт фашистууд 2000 грек эмэгтэйчүүд яргалан хороожээ.
1945 оны энэ өдөр Гаминдааны Засгийн газар 1895 оноос Японы бүрэлдэхүүн байсан Тайван арлыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг болгожээ.
1948 оны энэ өдөр Чехословакт хөдөлмөр хүмүүжлийн хорих газар байгуулагджээ.
1955 оны энэ өдөр АНУ-ын “Tarran Company” богино долгионы зуухыг танилцуулжээ.
1956 оны энэ өдөр Египет, Иордан, Сири улс зэвсэгт хүчний нэгдсэн командлалтай болжээ.
1962 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Н.Хрущёв АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннедид явуулсан захидалдаа хэрэв Америк Кубийг булаан эзлэх бодлогоосоо татгалзах юм бол тус улсаас пуужингуудаа гаргахаар зөвшөөрчээ.
1971 оны энэ өдөр Тайван НҮБ-аас хасагджээ.
1983 оны энэ өдөр АНУ-ын зэвсэгт хүчин Гренад руу оржээ.
1990 оны энэ өдөр ЗХУ-д шашин шүтэх эрх чөлөөний тухай хууль батлагджээ
1990 оны энэ өдөр Казахстаны Төрийн бүрэн эрхт байдлын тунхаглал батлагджээ.
2001 оны энэ өдөр Microsoft Windows XP систем гарчээ.
2009 оны энэ өдөр Багдадад гарсан террорист халдлагын үеэр 160 гаруй хүн амь үрэгджээ.
2010 оны энэ өдөр Индонезод 7,7 балын хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас цунами үүсэж 413 хүн амь үрэгдэж 88 хүн сураггүй болжээ.