Монголын алтан соёмбот далбааг мандуулсан хөлөг онгоцнууд хэл ам татал саар. Хэдийгээр далайд гарцгүй ч манай орон 250 гаруй хөлөг онгоцтой. Сүүлийн үед Мон голын далбаатай онгоцтой холбоотой таагүй мэдээ байнга гарч, бидний чихийг халууцуулах болов. Энэ бүхэнд улс орны нэр төр ч хохирсоор ирлээ. Өнгөрсөн өвөл ОХУын боомтод Монголын далбаатай хөлөг онгоц далайчдадаа цалинг нь тавьж өгөөгүй хэргээр Олон улсын далайчдын үйлдвэрчний эвлэлд баривчлагдсан.
Энэ сарын 11-нд Украины Одесс хотоос Гүрж рүү төмөр ачиж явсан “Василий” хөлөг онгоц живсэн шуугиан одоо болтол намдаагүй төдийгүй хоёр далайчин сураггүй алга болоод олдоогүй байгаа. Тэд хориотой ачаа ачиж явснаа нуухын тулд задгай далайд гарсны улмаас осолдсон гэж Керчь хотын шүүх мэдэгдсэн. Тэгвэл дахиад л Монголын далбаатай онгоц хэрэгт холбогдон, улс орны нэр сүрийг унагаав. Бразилиас ачаа тээж явсан Монголын далбаатай хөлөг онгоц ман сууруулах бодис тээж явсан нь илэрчээ. Украины Хилийн албаны мэдээлснээр Николаева боомтод зогссон манай онгоцны ачаанаас 220 эм, 40 ширхэг тариа илэрсэн нь мансууруулах бодист тооцогддог хориотой эд байсан байна.
Мөн агуулахдаа мэдүүлэгт дурдаагүй 89 дохионы пуужин нуусан байсныг сургуультай нохой илрүүлжээ. Хөлөг онгоцны ахмад 37 настай Вьетнамын иргэнд гаалийн хууль зөрчсөн хэргээр эрүү үүсгэж, баривчилсан байна.
М.Сугараа