Энэ сарын 12-нд Энэтхэгийн Кота хотноо 75 настай Прабха Дэви гэдэг эмэгтэй амаржжээ. Тэрээр хиймлээр үр тогтоолгоод 30 долоо хоног дэрээ 700 грамм жинтэй охинтой болжээ. Эмч нар 75 настай эмэгтэйд кесар хагалгаа хийсэн байна. “Жирэмслэлт зургаан сарын турш хэвийн тээлттэй явсан. Ийм насны хүнд бол энэ тун боломжийг тээлт. Хэрэв кесар хагалгаа хийгээгүй бол охин эхийнхээ хэвлийд үхэх аюултай байлаа" гэж тэд ярьжээ. Дутуу төрсөн охин одоогоор инкубаторт байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа юм байна. Прабха Дэви нь дэлхийн хамгийн өндөр настайдаа төрсөн эмэгтэй болох магадлалтай аж. Магадлалтай гэдэг нь 75 настай Дэви, 80 настай түүний нөхөр нь өөрсдийн насыг батлах холбогдох бичиг баримт, бүртгэл байхгүй гэнэ. Үүний өмнөх дээд амжилтыг Марии дель Кармен Бусаде де Ларе гэдэг индиан овгийн эмэгтэй тогтоогоод байсан. Тэрээр 66 насандаа хоёр ихэр төрүүлсэн байдаг.