690 оны энэ өдөр Ву Зетянь өөрийгөө Тан улсын эзэн хаанаар тунхаглан хаан ширээнд заларчээ
1239 оны энэ өдөр монголчууд Дербентыг (одоогийн Дагестан) эзэлжээ.
1384 оны энэ өдөр Польшийг Ядвига хатан хаан удирдах болжээ.
1793 оны энэ өдөр XVI Людовикийн эхнэр Францын хатан хаан Мария-Антуанеттыг цаазлан хороожээ.
1813 оны энэ өдөр “Үндэстэн ардуудын дайн” эхэлжээ. 4 өдөр үргэлжилсэн эл дайнд Франц, Прусс, Австри, Польш, Орос, Швед улс татагдан оролцжээ.
1840 оны энэ өдөр Шинэ Зеланд Их Британийн колони болжээ.
1846 оны энэ өдөр АНУ-ын шүдний эмч Уильям Мортон анх удаа олон нийтэд наркозын үйлчилгээг танилцуулжээ.
1853 оны энэ өдөр Турк улс Орост дайн зарлажээ.
1854 оны энэ өдөр Ирландын яруу найрагч, жүжгийн зохиолч Оскар Уайльд төржээ.
1907 оны энэ өдөр Германтай хийсэн Петербургийн нууц протокол батлагджээ.
1918 оны энэ өдөр Австрид-Унгарын эзэн хаан I Карл өөрийн улсыг Австри-Герман, Чех, Югославян, Украины гэсэн дөрвөн улсын холбоо болгох тухайгаа зарлажээ.
1941 оны энэ өдөр Германы арми Москвад ойртож Зөвлөлтийн төр засгийн удирдлагууд нууцаар Куйбышев муж руу дүрвэснээс болж нийслэл хотод олныг хамарсан үймээн самуун эмх замбараагүй байдал үүсэж, жирийн иргэд, удирдах ажилтнууд бөөнөөрөө зугтах болжээ.
1946 оны энэ өдөр Нюрнбергийн шүүхийн шийдвэрээр Риббентроп, Кейтель, Кальтенбруннер, Розенберг, Франк, Фрик, Штрейхер, Заукель, Йодль, Зейсс-Инкварт зэрэг фашист гэмт хэрэгтнүүдийг цаазаар авчээ.
1956 оны энэ өдөр Номхон далайд нисэх онгоц анх удаа усан дээр буулт хийжээ. Нэг ч хохирогч гараагүй байна.
1964 оны энэ өдөр Хятад улс анхны цөмийн туршилтаа хийжээ.
1968 оны энэ өдөр ЗХУ болон Чехославак улс зөвлөлтийн цэргийг Чехийн нутаг дэвсгэрт түр байрлуулах тухай гэрээ байгуулжээ.
1978 оны энэ өдөр Ромын хамба ламаар 1523 оноос хойш анх удаа итали хүн Иоанн II Павел болжээ.
1979 оны энэ өдөр Пакистаны Ерөнхийлөгч Зия уль-Хак парламентын сонгуулийг цуцалж, бүх улс төрийн намуудын үйл ажиллагааг хорьжээ.
1987 оны энэ өдөр Английн хойд хэсэгт дэгдсэн хар шуурганд 15 сая мод үндэстэйгээ сугаран унажээ.
1988 оны энэ өдөр Лондонд Чилийн дарангуйлагч асан Пиночетыг хүн ардаа үй олноор нь хороосон хэрэгт буруутган баривчилжээ.
2005 оны энэ өдөр АНУ-ын Огайо мужид африк гаралтай америк гишүүдтэй дээрмийн бүлгүүдийг эсэргүүцсэн хөдөлгөөн эмх замбараагүй байдлыг эхлүүлжээ.