Их Британийн хатан хаан II Элизабет парламентад үг хэлэхдээ анх удаа уламжлалыг зөрчин эзэн хааны титмийг зүүгээгүй байна. Энэ тухай “The Sun” сэтгүүл мэдээлэв. Тус хэвлэлд бичсэнээр бол хэдэн мянган очир алмаз, түүнчлэн сувд, индранил, маргад зэрэг эрдэнийн чулуун чимэгтэй хатан хааны титэм нь ойролцоогоор 1,3 кг жинтэй бөгөөд 93 настай II Элизабетад хэтэрхий хүнддэх болжээ. Гэхдээ хатан хааныг үг хэлэхээс өмнө танхимд IV Георг хааны титмийг дэрэн дээр тавиж оруулж ирэн өмсгөсөн аж. II Элизабет парламентын танхимд 65 дахь удаагаа хандаж хэлсэн үгэндээ өөрийн засгийн газрын нэн тэргүүний зорилго бол аравдугаар сарын 31-нд Их Британийг Европын Холбооноос гаргах нөхцөлийг бүрдүүлэх явдал хэмээн цохон тэмдэглэжээ.