Хар тамхинд ороод танигдахын аргагүй өөрчлөгдсөн хүүгийнхээ тухай Facebook-ээрээ хуваалцсан Америк эмэгтэйн нийтлэл олныг шуугиулаад байна. АНУ-ын иргэн Женнифер Сэлфэн-Трейсийн хүү хагас жилийн өмнөөс хар тамхинд донтож эхэлсэн бөгөөд одоо ажил ч үгүй гэр оронч үгүй нэгэн болжээ. Бүсгүй нийтлэлээ “Энэ бол героин болон метафамины нүүр царай...” гэж эхлээд хүүгийнхээ зургийг тавьсан байна. “Энэ хугацаанд Коди үнэхээр танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Маш олон гэр бүл манайх шиг ийм гамшигт асуудалтай тулгардгийг би мэдэж байна. Энэ хоёр зураг долоон сарын зайтай авахуулсан зураг. Нэг хүн гэхэд танигдахын аргагүй. Энэ аймшиг ямар хурдацтай явж байгааг хараач” гэж Женнифер бичжээ. Мөн хүү нь сураг тасраад хэдэн долоо хонож байгаа гэнэ. Олиггүй явж байгааг нь эхийн сэтгэл гадарлаж байгаа аж. Коди Лас-Вегаст амьдардаг. Орон гэргүй түүнийг байнга хар тамхийг хэрэглэж байгаа сураг л Женнифер хамгийн сүүлд сонссон байна. Муу ч гэсэн сураг гарсанд эх хүн хүүгээ амьд байгаад байрлажээ. Тэгээд Facebook-ээрээ дамжуулан хүүгээ холбоо барихыг гуйсан байна. Эл нийтлэлийн дараа тэрээр хэдэн арван мянган сэтгэгдэл авсан аж. Гагцхүү хүүгээс нь л сураг ирээгүй байна.