Индонез улсын Худалдааны яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 34 дэх удаагийн “Trade expo Indonesia” олон улсын үзэсгэлэнг “Дэлхийд үйлчлэхийн төлөө урагшлая” сэдвийн дор энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь Индонезийн гадаад худалдааны өсөлтийг нэмэгдүүлэх, үндэсний экспортын гүйцэтгэлийг сайжруулах, Индонез улсад үйлдвэрлэсэн чанартай, шилдэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн зах зээлд таниулах, сурталчлах, бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх зорилготой.
Үзэсгэлэнгийн үеэр худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын форум, Бизнесийн зөвлөгөө мэдээлэл, бүс нутгийн хэлэлцүүлэг, хилийн чанадын болон дотоод дахь худалдааны төлөөлөгчдийн газруудын танилцуулга, Ток шоу, B2B зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм байна.