АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельтын эхнэр бөгөөд 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельтын үеэл зээ Элеонора Рузвельт 1933 оны гуравдугаар сарын 04-ний 1945 оны дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл АНУ-ын тэргүүн хатагтайгаар ажиллажээ. Энэ нь түүнийг Америкийн түүхэн дэх хамгийн удаан ажилласан Тэргүүн хатагтай болгожээ. Өнөөдөр түүний 135 жилийн ой тохиож буй учир Элеонора Рузвельтын талаарх сонирхолтой баримтуудыг түүвэрлэн хүргэж байна.
- Тэрбээр "Хүний эрхийн түгээмэл тунхаг"-ийг боловсруулахад гар бие оролцож байсан. АНУ-ын 33 дахь ерөнхийлөгч Харри Трумэн Элеонораг хожмоо "Дэлхийн тэргүүн хатагтай" хэмээн дурссан байдаг.
- Элеонора мөн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг дэмжиж, хүний эрхийн Freedom House байгууллагыг үүсгэн байгуулахад оролцсон аж.
- АНУ-ын тэргүүн хатагтай нарт зориулагдсан санал асуулгаар таван удаа шилдгээр тодорч байжээ.
- Түүний бүтэн нэрийг Анна Элеонора Рузвельт гэдэг боловч тэрээр багаасаа "Анна"-г гээж хэлдэг байсан байна.
- Тэрбээр багадаа үрчлэгдэж байжээ. Түүний ээж Анна Рузвельт 1892 онд өөд болж, аав Эллиот нь архинд хэт их донтсоноосоо болж гэрээсээ дайжжээ. Иймд 8 настай Элеонора эмээтэйгээ амьдрахаас өөр аргагүй болсон гэдэг.
- Элеонора сургуулийнхаа талбайн хоккейн багтаа юу юунаас илүү дуртай байжээ.
- Хуримынхаа өдөр Тэдди Рузвельтийн гараас хөтлөн сүм рүү орж байсан бөгөөд Тэдди Рузвельт "Би Элеонораг өөрийн охин шигээ их хайрладаг байсан" хэмээн дурссан байдаг.
- Тэрбээр Цагаан ордонд эмэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж үүгээрээ эмэгтэйчүүдийг ажилд авах хэрэгтэй гэсэн ойлголтыг өгч байжээ.
- Элеонора арьс өнгөөр ялгаварлан үзэх үзлийг эсэргүүцэж байсан учир хурал цуглааны үеэр хар арьстан найзуудынхаа дунд очиж суудаг байжээ.
- Тэрбээр хүн төрөлхтний эрхийн төлөө тэмцэгч байсан бөгөөд нөхрөөсөө илүү алдартай байжээ.
- Элеонорагийн гэр бүлийн амьдрал тийм ч тогтвортой байсангүй. Гэрлэлтийн эхний үеүдэд Франклины ээж Сара тэдний амьдралыг "удирддаг" байсан бол сүүлд нь нөхөрн Франклин Люси Мерсер гэх хүүхэнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь нийтэд ил болсон юм.
- Элеонора тун гайхалтай бүжигчин байжээ.