Европын Сансрын агентлаг /ESA/ 2084 онд “SU3” сансрын биет дэлхийтэй мөргөлдөж магадгүйг тогтоожээ. Одоогийн байдлаар уг сансрын бие дэлхийтэй маш ойрхон зайтай зөрч өнгөрөх дүр зураг байгаа ч мөргөлдөх магадлал бий болж магадгүй аж. Европын Сансрын агентлаг эл сансрын биетийг “Эрсдлийн жагсаалт”-д оруулж, 65 жилийн дараа дэлхийтэй мөргөлдөж магадгүй хэмээн мэдээлснийг Их Британийн “Daily Mail” сонин лхагва гарагт уламжилжээ. “Эрсдлийн жагсаалт”-д дэлхийтэй мөргөлдөх магадлал маш бага буюу тэг магадлалтай сансрын биетүүдийг оруулдаг байна. 14 метрийн диаметртэй “SU3” сансрын биетдэлхийтэй мөргөлдөх магадлал маш бага /152-т 1/ ч бусад гарагуудын сул таталцлын нөлөөгөөр дэлхийн агаар мандлыг чиглэж магадгүй хэмээн судлаачид таамаглажээ. Хэрвээ мөргөлдөх юм бол 2084 оны есдүгээр сарын орчимд болох гэнэ.