БНХАУ болон АНУ-ын худалдааны хэлэлцээний гол асуудлаар хийсэн дэд дарга нарын төвшний төлөөлөгчдийн уулзалт ямар нэгэн ахиц гаргасангүй хэмээн “South China Morning Post” эх сурвалжуудыг иш татан мэдээлэв. Тус хэвлэлд тэмдэглэснээр уулзалт хоёр хоног үргэлжилж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч Лю Хэ тэргүүтэй Хятадын төлөөлөгчид Баасан гарагт Вашингтоныг орхих төлөвлөгөөтэй байсан ч тэд хэлэлцээрийн эхний өдрийн дараа буюу Пүрэв гарагт явахаар төлөвлөжээ. Тухайлбал хэлэлцээний үеэр Хятадын төлөөлөгчид технологийг албадан шилжүүлэх, засгийн газрын татаас олгох асуудлыг хэлэлцэхээс татгалзжээ. Хятадын тал эргээд бараа бүтээгдэхүүний татварын нэмэгдлийг царцаах боломжийг авч үзэх талаар АНУ-ын төлөөлөгчдийг ятгаж дийлээгүй байна.