680 оны энэ өдөр Кербелийн тулалдаанаар лалын шашин суннит болон шиит гэсэн урсгалд хуваагдах эхлэл тавигджээ.
1365 оны энэ өдөр загалмайтнууд Александрыг эзэлжээ.
1471 оны энэ өдөр Брункебергийн тулалдаанд Ууган Стены арми Данийн армийг ялжээ.
1789 оны энэ өдөр хувьсгалт Франц улс сүмийн эд хогшлыг улсынх болгожээ.
1794 оны энэ өдөр Оросын арми Польшид Косцюшкогийн бослогыг даржээ. Бослогын удирдагч Польш, Беларус, АНУ-ын үндэсний батаар Тадеуш Косцюшког олзлон баривчилжээ.
1865 оны энэ өдөр бильярдын бөмбөлгийг нийлмэл материалаар хийжээ.
1868 оны энэ өдөр Кубийн тусгаар тогтнолын төлөөх Арван жилийн дайн эхэлжээ.
1907 оны энэ өдөр Унгарт 10-р сарын бослого эхэлжээ.
1911 оны энэ өдөр Хятадад Синьхайн хувьсгалын урьтал болсон Учанын бослого гарчээ.
1919 оны энэ өдөр Антан болон АНУ ЗХУ эсрэг эдийн засгийн хориг тавьжээ.
1928 оны энэ өдөр Чан Кайши Хятад улсын удирдагч болжээ.
1933 оны энэ өдөр АНУ-д анхны угаалгын нунтаг гарчээ.
1935 оны энэ өдөр Грект төрийн эргэлт гарчээ.
1939 оны энэ өдөр ЗХУ, Литв улс хоорондоо гэрээ байгуулснаар Вилен муж Литвийн мэдэлд шилжжээ.
1941 оны энэ өдөр фашистуудын явуулсан Люксенбургийг Германтай нэгтгэх бүх нийтийн санал асуулга ирц хүрээгүйн учир больжээ.
1954 оны энэ өдөр Вьетнамын Ханой хот Францын колониос чөлөөлөгджээ.
1957 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Эйзенхауэр Ганын Сангийн сайдаас уучил гуйжээ. Учир нь сайдыг Дувр ресторанд арьсны өнгөнөөс нь болж үйлчлээгүй аж.
1963 оны энэ өдөр агаар мандал, сансарт, усан доор цөмийн зэвсэг туршихыг хориглосон гэрээ хэрэгжиж эхэлжээ.
1964 оны энэ өдөр Токиод XVIII Олимпын тоглолтууд эхэлжээ.
1967 оны энэ өдөр "Сансрын орон зайг ашиглах улс орнуудын үйл ажиллагааны зарчмын тухай гэрээ" хэрэгжиж эхэлжээ.
1970 оны энэ өдөр Фижи тусгаар тогтножээ.
1970 оны энэ өдөр Канадын Квебекийн (франц хэлтэн бүсийн нийслэл хот) дэд ерөнхий сайдыг барьцаалжээ.
1975 оны энэ өдөр Папуа-Шинэ Гвиней НҮБ-ын гишүүн оронд болжээ.
1990 оны энэ өдөр Киев хотын оюутнууд Украины тусгаар тогтнолыг шаардан өлсгөлөн зарлажээ.
2003 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш чөлөөт Кубийг дэмжих комисс байгуулсныг зарлажээ.
2010 оны энэ өдөр Нидерландын Антилийн арлууд улс задран унажээ.