Нуур, цөөрөм, гол, мөрөн цаашлаад далай, тэнгисийн хэсэг газарт усных нь өнгө өөрчлөгдөн, улаан, ногоон, цэнхэр гэх мэтээр өнгө нь өөрчлөгддөг байгалийн сонирхолтой үзэгдэл бий. Тухайн усан сан дахь замаг, ургамлын өсөлт, тархалт, үржилтэй холбоотой явагддаг эл үзэгдэл ихэвчлэн цэнгэг, урсгал уст гол, нуур, мөрөнд тохиолддог аж. Нэг миллилитр усан дахь замгийн эс 1000 гаруй болохоор ногоордог байна.
Судлаачдын тэмдэглэснээр, усанд агуулагдах шим тэжээлт бодис, ялангуяа фосфорын хэмжээ ихдэхэд өнгөө хувиргадаг гэнэ. Заримдаа нуур, гол, тэнгисийн ус хурц, ногоон өнгөтэй болдог нь хөхөлбөр ногоон замгийн ялгаруулдаг цианобактеритай холбоотой. Харин ундны усны өнгө өөрчлөгдөх нь бичил биетүүдийн халдвараас шалтгаалдаг учраас болгоомжлох ёстой аж.
Ж.Хаан