Ууттай цай эрүүл мэндэд хортой болохыг Канадын эрдэмтэд олж мэдсэн тухай Environmental Science & Technology сэтгүүл нийтэлжээ. Сэтгүүлд нийтэлснээр бол ууттай цайг халуун усанд хандлах үеэр маш олон хуванцар ялгардаг аж. Судалгааны дүнгээр бол 11,6 тэрбум бичил хуванцрын үртэс, 3,1 нано хуванцрын үрдэс ялгардаг аж. Ингэхдээ эрдэмтэд бичил хуванцрын хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаар баталгаатай хэлж чадахгүй байгаа ажээ. Учир нь туршилт судалгаа зөвхөн амьтан дээр хийгсэн байна. Туршилтаас үзвэл ууттай цай элэг болон бүдүүн нарийн гэдсэн асар хортой байжээ.