“Лос-Анжелес лейкерс” багийн довтлогч Л.Жэймс 2020 онд Токиод болох зуны олимпын наадамд оролцох боломжийг үгүйсгэсэнгүй. Тэрбээр “Ирэх зуны төлөвлөгөөг хараахан гаргаагүй байгаа ч шигшээ багтаа тоглохдоо баяртай байх болно” гэж хэлжээ.
“Сайн мэдэхгүй байна. Тоглох хүсэл бол бий. Шигшээ багтаа дуртайяа тоглох болно, энэ тухай хэзээ нэгэн цагт тунгаан бодно. Мөн энэ талаар Грег Поповичтой ч ярилцана” гэж Л.Жэймс ярьсныг сэтгүүлч Д.Макменамин твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
“Токио-2020” олимпын наадамд оролцох хүсэлтэй гэдгээ С.Көрри, К.Томпсон, Д.Грийн, Д.Лиллард, Ж.Батлер нарын олон шилдэг тоглогч мэдэгдээд байгаа.