737 оны энэ өдөр Хуттальд (Дунд Азийн түүхэн газар нутаг )Түрэг улсын арми арабуудын довтолгооныг зогсоожээ.
1139 оны энэ өдөр Гянжад (одоогийн Азербайжан) газар хөдлөлт болж ойролцоогоор 230 мянган хүн нас баржээ.
1399 оны энэ өдөр Английн хаан ширээнд VI Хенри заларчээ.
1520 оны энэ өдөр Гайхамшигт Сулейман Османы эзэнт гүрний хаан болжээ.
1791 оны энэ өдөр Вен хотод Моцартын сүүлчийн “Шидэт лимбэ” дуурь тайзнаа анх тогложээ. Хоёр сарын дараа В. Моцарт нас баржээ.
1813 оны энэ өдөр Парагвайн анхны парламент үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
1882 оны энэ өдөр анхны усан цахилгаан станц ашиглалтад оржээ.
1902 оны энэ өдөр хиймэл торго бүтээжээ.
1918 оны энэ өдөр Дэлхийн I Дайнд Турк улс бууж өгчээ.
1928 оны энэ өдөр Английн биологич Александр Флеминг пеницилин бүтээжээ.
1929 оны энэ өдөр “BBC” агентлаг анхны телевизийн цацалтаа хийжээ.
1935 оны энэ өдөр Жорж Гершвины “Порги ба Бесс” дуурь тайзнаа тогложээ.
1938 оны энэ өдөр Үндэстнүүдийн Лиг “энгийн иргэдийг зориудаар бөмбөгдөхийг” хоригложээ.
1941 оны энэ өдөр Москваг эзлэх Германы армийн байлдааны ажиллагаа эхэлжээ.
1946 оны энэ өдөр Нюрнбергийн шүүх нацист гэмт хэрэгтнүүдэд ялын тогтоолоо гаргажээ.
1947 оны энэ өдөр Пакистан НҮБ-д элсжээ.
1954 оны энэ өдөр дэлхийн анхны цөмийн шумбагч онгоц ашиглалтад оржээ.
1965 оны энэ өдөр Индонезод төрийн эргэлт хийх оролдлого гарчээ.
1966 оны энэ өдөр Бечуаналенд тусгаар тогтнолоо зарлаж Бүгд Найрамдах Ботсвана улс гэгдэх болжээ.
1967 оны энэ өдөр сансарт анх удаа сансрын хөлгүүд хоорондоо залгагджээ.
1990 оны энэ өдөр Хүний эрхийн Канадын нэрэмжит шагналыг Дээрхийн Гэгээнтэн XIVДалай ламд гардуулжээ.
1991 оны энэ өдөр Гаитид төрийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Жан-Бертран Аристидыг албан тушаалаас нь түлхэн унагаажээ.
1993 оны энэ өдөр Гүржийн цэрэг Абхазаас гарчээ.
1994 оны энэ өдөр Персийн булангийн орнуудын холбоо Израилийн эсрэг 46 жил үргэлжилсэн эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалжээ.
1999 оны энэ өдөр Чечений хоёрдугаар дайн эхэлжээ.
2009 оны энэ өдөр Европын зөвлөл Өмнөд Осетины дайныг Гүрж улс эхлүүлсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ ОХУ-ыг өдөөн турхирсан хэмээн буруутгажээ.