1087 оны энэ өдөр Английн хаан ширээнд II Вильгельм заларчээ.
1371 оны энэ өдөр Марицкийн тулалдаанаар Османы эзэнт гүрэн Серби, Босни болон Балканы орнуудын цэргийг ялж, тус бүс нутагт ноёрхлоо тогтоох болжээ.
1516 оны энэ өдөр Османы эзэнт гүрэн Дамаскийг эзлэн авчээ.
1629 оны энэ өдөр Польш-Шведийн ээлжит дайныг дуусгасан Альтмарын энхийн гэрээ байгуулагджээ.
1789 оны энэ өдөр Томас Жефферсон АНУ-ын анхны төрийн нарийн бичиг болжээ.
1815оны энэ өдөр Парис хотноо Австри, Прусс, Орос улс Европт хувьсгалын болон үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дарахын тулд Ариун холбоо байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.
1887 оны энэ өдөр Америкийн инженер Эмиль Беролинер эгшигт хайрцаг (граммафон) зохион бүтээжээ.
1905 оны энэ өдөр Альберт Эйнштейн харьцангуйн онолоо танилцуулжээ.
1907 оны энэ өдөр Шинэ Зеланд болон Ньюфаундленд арал Их Британийн бүрэлдэхүүн хэсэг болжээ.
1938 оны энэ өдөр Герман улс Судет мужийг өгөхийг Чех улсад тулган шаарджээ.
1939 оны энэ өдөр Францад коммунист намыг хориглож, тус улсын коммунист намын удирдагчдын баривчилжээ.
1950 оны энэ өдөр Индонез НҮБ-д элсжээ.
1950 оны энэ өдөр НҮБ-ын зэвсэгт хүчин Сеул хотыг Умард Солонгосын армиас чөлөөлжээ.
1959 оны энэ өдөр Японы Хонсю аралд ХХ зууны хамгийн хүчтэй хар шуурганы нэг Вера шуурга асар их эд материалын хохирол учруулж, 4 мянга гаруй хүний амийг авч оджээ.
1960 оны энэ өдөр НҮБ-ыг түүхэнд хамгийн урт итгэлийг Кубийн удирдагч Фидель Кастро хэлжээ. Тэрбээр үг 4 цаг 29 минут үргэлжилсэн байна.
1962 оны энэ өдөр Бүгд Найрамдах Йемен улс тунхаглан байгуулагджээ.
1995 оны энэ өдөр Украин Европын Зөвлөлд элсжээ.
2000 оны энэ өдөр Прагийн глобалчлалыг эсэргүүцсэн хөдөлгөөн Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны дээд хэмжээний уулзалтын үеэр хүчирхийллийн хэлбэрт оржээ.
2008 оны энэ өдөр Чингис хааны хамгийн том хөшөө Монголд босжээ.
2016 оны энэ өдөр Колумбын иргэний дайн зогсжээ.