С-ийн тэмдэглэлээс.
“Сансар. Би тэр өдрийг сайн санж байна. Миний юун санаанд тодоос тод мөр үлдээсэн өдөр. Тэмдэглэлт 61 он. Гагарины сансарт ниссэн жилтэй таарсан юм. Тэрбээр сансар огторгуйг зорьж, харин би өөртөө цоо шинэ ертөнцийг нээсэн билээ. Тэр ертөнц харанхуй ангал мэт аймшигтай аж. Зун байлаа. Мотоцикл унасан согтуу эр жагсаж явсан пионеруудыг дайрчээ. Хүмүүс гүйлдэхэд. би ч мөн адил дагав. Зам дээр цус, нөж болсон хүү хэвтэж байлаа. Түүний хөл нь чичрэн татвалзах аж. Хэн нэгэн түүнийг өргөөд машин руу гүйв. Хүүгийн толгой арагш гэдийж, гар нь сул унжина. Энэ бүхнийг хараад миний сэтгэл ихэд догдолж, удтал тайвширч чадаагүй.”
1973 оны арванэгдүгээр сарын 4-нд тухайн үеийн ЗХУ-ын Невинномысск хотод Саша Несмеянов гэдэг хүү алга болжээ. Долдугаар ангийн сурагч тэрбээр өглөө хичээлдээ яваад эргэж ирсэнгүй. Шөнөжин найз нөхөд, танилуудаар нь хайсан эх нь маргааш өглөө цагдаагийн газар ирж мэдэгджээ. Цагдаагийн газраас эрлийн групп гарсан авч хүүг олж чадсангүй. Цаг хугацаа өнгөрөх тусам Сашаг амьд гэх баталгаа улам багассаар.
С-ийн тэмдэглэлээс. 1973 оны тавдугаар сар.
“Үргэлжийн дарамт, түгшүүрт байх хэцүү аж. Миний төсөөлөл улам аймшигтай болсоор байна. Аяллын клубийн хөвгүүдээс Саша нүдэнд тусаад байх юм. Тэрбээр “Ойд болсон явдал” нэртэй миний кинонд тоглосон билээ. Хэд хоногийн өмнө тэсэлгүй Сашад шинэ киноны гол дүрд тоглох санал тавьсан. Түүнийг татгалзах болов уу гэж найдаж байтал Саша зөвшөөрөв. Одоо юу болох бол? Би өөрөө өөртэйгөө тэмцэлдэж ялагдсаар ядарч гүйцлээ. Яалаа гэж надад ийм зовлон тохоо вэ.”
Саша өтгөн хар үстэй царайлаг хүү байжээ. Сургуулийн захиргаа түүний үсийг хэт ургасан байна гэж үзэн, үсээ засуулахыг нэг биш удаа сануулан, сүүлдээ эх эцэгт нь хэлсэн байна. Гэвч Саша хүүд үсээ тайрахгүй байх нэг шалтгаан байж. “Би “Чергид” клубын хийж байгаа кинонд тоглож байгаа тул урт үстэй байх шаардлагатай. Дуусгаад үсээ тайруулна” гэж хүү ээждээ амлажээ.
С-ийн тэмдэглэлээс. Зугталт
“Цэрэгт би салаа захирдаг байв. Тэнд би намын гишүүн болсон. Харин намайг халагдахад,албаа онц сайн хаасан гэж “Кварц” кино камераар шагнасан юм. Эхэндээ би юу тааралдсанаа хальсанд буулгадаг байснаа яваандаа сонирхол маань тодрон ихэвчлэн пионеруудын зургийг авдаг болсон. Харин тэр нэг ослоос хойш надад зөвхөн пионерууд биш харин хөвгүүд таалагддаг юм байна гэдгийг ойлгосон. Үүнийгээ ойлгоод би айсандаа өмссөн хувцастайгаа тааралдсан галт тэргэнд суугаад явчхаж билээ. Тийзгүй намайг дараачийн буудал дээр буулгах нь ойлгомжтой. 1961 оны сүүлээр би аймшигтай осол үзсэн газраасаа зугтан , эцэг эхээ зорьсон юм. Харамсалтай нь миний аймшигтай дур сонирхол надтай цуг Невинномысскад иржээ.”
Саша Несмеяновын найз нөхөд, танилуудыг шалгаж, ойролцоох хот тосгод руу лавлагаа илгээсэн боловч ямар нэгэн сэжүүр гараагүй тул түүнийг улс даяар эрэн сурвалжлах болов. Сашатай төстэй хүүхэд харагдсан сураг л гарвал хүүгийн эх өөрөө тэр хот руу яаравчлан явдаг байлаа. Тэрбээр тухайн үеийн ЗХУ-ын нэг захаас нөгөө зах хүртэл хөндлөн гулд явсан гэдэг.
С-ийн тэмдэглэлээс. 1963 оны зун.
“Техникум төгсөөд “Азот” химийн үйлдвэрт ажилд орлоо. Бүсгүйчүүдтэй харилцаа тогтоож нэг л болохгүй байна. Үе тэнгийнхэнтэйгээ гэхээсээ хүүхдүүдтэй байх нь надад илүү сонирхолтой байна. Өөрийнхөө сурч байсан арван жилд очиж хүүхдүүдэд Алс Дорнодын тухай ярьж өгөв. Дараа нь сургуульдаа пионерын удирдагч болов. Би хүүхдүүдэд хайртай бөгөөд тэднийг сайн хүмүүс болж, эх орондоо ихийг бүтээгээсэй гэж хүснэ. Гэхдээ би хоёр өөр ертөнцөд амьдрах нь гаслантай. Бодит амьдрал бүүдгэр уйтгартай бол миний далд ертөнц сэтгэл татам сонирхолтой. Колятай кинотеатрын дэргэд санаандгүй таарсан. Тэр муу сурдаг, дэггүй хүүхэд. Яагаад ч юм энэ хүү надад хэрэгтэй гэж бодогдоно. Харин яах гэж гэдгийг ойлгохгүй байлаа. Би түүн дээр очоод ойд очиж хичээлээ давтъя гэж толгойд орж ирснээ хэлбэл тэрбээр зөвшөөрөв. Түүнийг яг яахыгаа би сайн шийдээгүй байна. Колятай ярьж байхад миний бэлгийн дур сонирхол төрсөнгүй,харин ч эсрэгээрээ хамаг бие хүйт даагаад байна.”
Саша Несмеяновыг эрэн сурвалжилж байгаа тухай Төв телевизийн сувгаар зарлах болов. Ингэхэд хүүгийн маш сайн фото зураг хэрэгтэй болжээ. Тийм зураг “Чергид” клубийн захирлаас олдов. Тэрбээр Сашаг кинонд тоглуулах гэж тусгайлан зургийг нь авсан байж. Хүүгийн эх клубийн захирлаас Сашаг гэрээсээ зугтан нэг тийш явсан байж болох талаар асуухад захирал “Тэр тэгэх учиргүй. Яагаад цагдаагийнхан одоо болтол над дээр ирж юм асуугаагүйд би гайхаж байна” хэмээн хариулжээ.
С-ийн тэмдэглэлээс. 1963 он
“Хүүхэд тарчлан зовж байгааг харж таашаал авахыг бодоход би ёстой булай эрэмдэг амьтан юм. Дахин амиа хорлох гэсэн ч зүрх зориг дутав. Нулимсандаа хахаад бичиж чадахгүй нь. Яаж амьдрах болж байна.”
Саша Несмеяновыг өөр сургуулийн хөвгүүд нэг охиноос болж заналхийлж байсан тухай яриа мөрдөгчдийн чихэнд хүрчээ. Нэн даруй тэр хүүхдийн нэр усыг тогтоон сурвалжилтал тэрбээр хэрэг гарах үед огт өөр газар байсан нь тогтоогдов. Эрлийн ажил эргээд мухардалд орлоо.
С-ийн тэмдэглэлээс. Нээлт.
“Миний төсөөлөлд адал явдал, хөөцөлдөө, гялалзсан хар гутал угласан жаргалтай хөвгүүд гээд сонирхолтой зүйл олон. Би тэдгээр хөвгүүдтэй хүссэнээ хийж, харин тэдэнд энэ бүхэн таалагдан инээмсэглэж байна гэж төсөөлдөг. Энэ төсөөллөө бодитоор хэрэгжүүлэхэд заавал хохирогч хэрэг болох учир би толгойгоо гашилгалаа. Тэгээд бодож олов. Анагаах ухааны номоос хүн дүүжлүүлснийхээ дараа хэсэг ой санамжаа алддаг тухай олж уншлаа. Тэгээд туршилт хийхээр шийдэв. Анхны туршилт маш амжилттай болсон. Зориг гаргасныхаа хариуд би хүчтэй дур тавилтыг мэдрэв. Хөвгүүн удтал татвалзан зовсон. Энэ бүхнийг би хальсандаа буулгаж авсан нь зөв болов. Хожим өөр хохирогч гаргалгүй таашаал авах боломж бий болов. Хамгийн гол нь хүү ухаан ороод юу ч санахгүй байв. Аймшигтай бүхэн ард хоцрох нь энэ. ”
С-ийн тэмдэглэлээс.1973 оны арваннэгдүгээр сарын 7.
Октябрийн баярын жагсаалаар Сашатай таарав. Түүний клубээс гарахаар шийдсэн явдал миний хувьд аймшигтай цохилт байлаа. Гэхдээ тэрбээр киноны зураг авалтаа дуусгаж, хоёр дахь туршилтад ороход бэлэн байгаагаа хэлсэн.Туршилт урьдын адил намайг хэсэг хугацаанд тайтгаруулах байх. Бид Лхагва гаригт болзохоор тохиров. Бүх зүйл сайн сайхнаар дуусах болтугай”
С-ийн тэмдэглэлээс. Зүүд.
“Би заримдаа багынхаа юмыг зүүдэлдэг. Гэхдээ сэрээд зүүдээ санадаггүй. Энэ удаа сэрээд зүүдээ санах байх гэтэл тэгсэнгүй. Сэрээд хартал өрөөний цаг зогссон байх юм. Гарын цагаа хартал мөн адил. Секундны зүү хөдлөхгүй байлаа. Аймшигтай санагдсан. Ийм байдал ердөө хором л үргэлжилсэн байх. Гэтэл энэ хооронд би зүүдээ мартчихсан. Цагны зүү юу ч болоогүй мэт цааш чаг чаг хийнэ.”
1975 оны тавдугаар сард Невинномысск хотод өөр нэгэн хөвгүүн алга болов. Тавдугаар ангийн сурагч Андрей Погосян өглөө хичээлдээ явна гэж гараад ор сураггүй алга болжээ. Энэ удаа Невинномынск хотын цагдаа нар бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлжээ. Маргааш нь гэхэд голын эргээс Погосяны хувцас хичээлийн хэрэгсэл олдсон байна. Кубань голын бүх эрэг дагуу болон голын ероолыг сайтар самнасан авч хөвгүүн олдсонгүй.
С-ийн тэмдэглэлээс. 1968 оны арванхоёрдугаар сарын 28. Чергид.
“Гэрлэлт миний гажгийг эдгээх байх гэсэн найдлага талаар өнгөрөв. Эхнэр маань миний дур хүслийг огтхон ч татдаггүй. Бас дургүйцлийг ч төрүүлэхгүй байна. Гэр бүлтэй гэдэг тодорхойлолт хамт олны дунд ч, намдаа ч илүү хүндлэлтэй аж. Надад одоо цорын ганц зам үлдэж. Аймшигт төсөөлөл, дур хүслээ мартахын тулд хүүхдийн аяллын клуб байгуулах ажилд хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Үйлдвэрийнхээ үйлдвэрчний байгууллагаас нэмэлт санхүүжилт гаргуулж , байртай ч болж чадлаа. Бид аяллаар явж, кино, фото зураг авна. Хүүхдүүд их ирж байна. Клуб миний амьдралын цорын ганц утга учир болов. Клубийн маань “Чергид” гэдэг нэр уул, тал, гол даваад (через реки, горы и долины )гэсэн утгатай үг.”
1975 оны намар алга болсон Андрей Погосян хүүгийн хэргийг мөрдөж байсан Невинномыск хотын прокурорын ажилтан ар гэрийн асуудлаар хэд хоногийн чөлөө авах болжээ. Тэрбээр өөрийн найз мөрдөн байцаагч Н.Гарусыг зарлангаар дуудагдсан хүмүүстэй байцаалт явуулаад өгөхийг гуйсанд Н.Гарус зөвшөөрсөн байна. Байцалтад алга болсон Андрей хүүгийн эцэг эх дуудагдсан аж. Дэслэгч Гарус өмнө нь алга болсон Саша Несмеянов хүүгийн хэрэг дээр ажиллаж байжээ. Ойд нэг хүн кинозураг авч, Андрей тэр зурганд оролцох ёстой байсан талаар ярьсан эхийн мэдүүлэг мөрдөгчийн анхаарлыг татжээ. Тэрбээр Невинномыск хотын цагдаагийн газарт кинозураг авдаг хүнийг тогтоож, мөн өөрийнх нь хувилбарыг шалгаж өгөх хүсэлтийг тавьсан аж. Харн Н.Гарус хэд хоногийн дараа мэргэжил дээшлүүлэх курст яваад өгсөн байна
С-ийн тэмдэглэлээс. 1969 оны долдугаар сар. Гайхамшиг.
Женя хөгжилтэй сайн хүүхэд. Гол нь маш цэвэрч. Тэрбээр анхилуун сайхан үнэртэй аж. Гэхдээ би түүнийг хэтэрхий удаан дүүжилчихсэн бололтой. Учир нь түүний бие их муудав. Би дугуйгаа ойд хаячхаад хөөрхий Женяг эмнэлэг рүү аваад явсан. Сандарч, айсандаа Мининий хамаг бие салганан чичирч байлаа. Женяг үзсэн эмч намайг өрөвдөөд тайвшруулах эм өгсөн. Өдрийн цагаар эмнэлэг рүү залгатал жижүүрийн эмч Женяг муу байна гэв. Сэтгэл хачин ихээр зовнисон би ажлаасаа тараад гарч явтал үйлдвэрийн хаалганы дэргэд Женя хүү эрүүл саруул инээмсэглээд зогсож байхыг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Энэ бол миний амьдралын анхны болоод цорын ганц гайхамшиг байлаа.
Ойд кино зураг авч байсан хүнийг тодруулах ямар ч ажил явагдсангүй. Невинномыск хотод “Чергид” хүүхдийн клубийн шилдэг удирдагч Анатолий Емельянович Сливког танихгүй хүн үгүй. Хотын бараг бүх оршин суугчид Сливког зураг авах сонирхолтойг мэддэг байв. “Чергид” клубийн студид хийгдсэн кино зохиомжууд хүүхдүүд болон эцэг эхчүүдийн дунд төдийгүй хотын удирдлагуудад танил болжээ. Чухам Сливко дээр л алга болсон Саша Несмеяновын зургийг асууж ирсэн байдаг. Энэ удаа ч мөн ялгаагүй Андрей Погосяны зургийг Сливкогоос л асууж иржээ. Эдгээр хөвгүүд хоёулаа “Чергид” клубд явдаг байв. Андрей Сашагийн адил олдсонгүй.
Таван жилийн дараа буюу 1980 онд бас нэг банди алга болжээ. Сережа Фатник өглөөний долоон цагт загасанд явлаа гэж гараад эргэж ирээгүй байна. Хүүг хамгийн сүүлд хөрш айлын авгайхарсан байв. Түүнд Сережа “Чергид” клубийн удирдагчийн авч байгаа кино зураг авалтад орохоор явлаа гэж ярьжээ. Мөрдөн байцаагч “Чергид” клубыг зорьсон авч Сливко хэсэг хүүхдүүдийг аваад далай явсан байв.
С-ийн тэмдэглэлээс. 1975 он. Эмч нар.
Эр нөхрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон зовууртай дүүргийн эмч дээр орлоо. Эмч намайг сайн унтаж амраахыг зөвлөөд эллиотеракок эм бичиж өгснөөр үзлэг дуусав. Би өөрийнхөө жинхэнэ шалтгааны талаар ядаж цухуйлгаж ч зүрхэлсэнгүй. Арга ядахдаа нөгөө зүүднийхээ талаар ярьтал эмч өөдөөс “Энэ ч миний мэдлийн зүйл биш” гэх нь тэр. Хамгийн ичгэвтэр нь залуу сувилагч бүсгүйн дооглонгуй инээмсэглэл байлаа.”
Сережа Фатникийн хэргийг шинэ мөрдөгч Т. Лангуева хүлээж авчээ. Түүний анхаарлыг хамгийн түрүүн “Чергид” клуб болон түүний захирал А.Сливко татсан байна. Мөрдөгч “Чергид” клубийн хүүхдүүд болон Сережа хүүгийн найз нартай нэг бүрчлэн хэдэн цагаар ярилцаж суусны эцэст амь насанд аюултай нэгэн туршилт явагддаг тухай сонсжээ.Эл туршилтын талаар хүнд хэлж болохгүй талаар клубийн захирал анхааруулдаг байж. Тэр туршилтад биечлэн оролцсон хүнийг олж уулзах хэрэгтэйг мөрдөгч ойлгож байв.
С-ийн тэмдэглэлээс. 1980он. Диваажин ба Там.
Далай явж байлаа. Замын өртөөн дээр манай галт тэрэг удтал саатав. Гадагшаа гарч салхилах гэтэл намайг Вася бас нэг өөр хөвгүүн цуг дагав. Тэр хоёр хоёулаа царайлаг аж. Хөгжилдөн хөөцөлдөж тоглох хөвгүүдийг хараад өөрийн эрхгүй хүсэл төрөх аж. Бодит амьдрал болон төсөөлөл хоёрын зааг дээрх манан дундаас галт тэрэгний ойртох чимээ сонсогдов. Энэ хөөрхөн хоёр хөвгүүд миний дур хүслийн там дундуур туучих нь гэж ойлгоод тэрхүү чимээний зүг гүйлээ. Гэтэл би ямар нэгэн зүйл мөргөөд унав. Намайг цэцэглэж буй алимны мод зогсоосон байлаа. Өвдсөндөө биш үхэж чадаагүйдээ би уйлсан билээ.”
Слава Хвостик хөвгүүн гурван өдрийн аялалд явсан ч маргааш орой нь эргээд иржээ. Түүний бие тааруухан бас ярьж чадахгүй байв. Галын дэргэд унтсан болохоор хорхой хазсан байх гэж хүү тайлбарласан байна. Эмч нарын үзлэг амь насанд аюултай ямар нэгэн шинж тэмдэг хүүгийн биеэс илрүүлсэнгүй. Шүдний эмч димедрол уугаад унтахыг зөвлөжээ. Яваандаа хүүгийн бие сайжирсаар хэвэндээ орж , эргээд “Чергид” клубдээ явах болов. Энэ хүүг мөрдөн байцаагч арай гэж олжээ.
С-ийн тэмдэглэлээс.
“Слава Хвостик хүү айж байгаа нь илт ч түүнийгээ хэлэхгүй байв. Туршилт явагдаж байх үеэр тэр гараараа олсонд хүрсэн. Уяа сул бас өөрөө хамаагүй хөдөлсөн тул хүзүүн нь бага зэрэг гэмтсэн байх. Ухаан алдалт зургаан минут үргэлжилсэн. Сэргэсний 15-20 минутын дараа зүрхний цохилт нь тасалдаж эхлэв. Цээжинд нь иллэг хийв. 16 цагийн орчимд майханд оруулсан. Өглөө 7:45-д сэрээд явах хэрэгтэй гээд өндөлзөөд унасан . Оройдоо бүгд буцацгаав. Түүний байдал хэвийн бус,алхаа нь сул байв.”
Энэ тухай Слава найз охиндоо ярьсан байна. Харин найз охин нь ээждээ ярьтал ээж нь огт итгээгүй бөгөөд сайн хүнийг гүтгэлээ гэж загнуулжээ. Харамсалтай нь эл мэдээлэлд хотын прокурор ч үл итгэсэн байдалтай ханджээ. Хотын хүндэт иргэн, олны итгэлийг хүлээсэн, ЗСХОУ-ын гавьяат багш Сливког ийм үйлдэл хийнэ гэж хэний толгойнд орж ирэх вэ дээ.Сливко хүүхдүүдийн аргыг олж чаддаг нэгэн байжээ. Түүний дайны тухай сонирхолтой ярианууд хөвгүүдийн сонирхлыг ихэд татдаг аж. Хөвгүүд тулаан болсон газруудаар аялаад зогсохгүй бие даасан байдалд суралцдаг байв. Клубийн гишүүд бүгд хариуцсан ажилтай бөгөөд бүхнийг өөрсдөө хийдэг нь хүүхдүүдэд таалагддаг байв. “Чергид”-ын сахилга бат ч хатуу байж. Буруу хэрэг хийвэл торгууль оногдоно. Торгуулийн оноо сүүлд мөнгөн дүнд шилжих тул хөвгүүдийн хувьд сүрхий шийтгэл болдог байв. Гэхдээ торгуулийг туршилтад орсноор хасуулж болно.Сливко туршилтаа анагаах ухааны гэж тодорхойлдог байж. Аялалд явж байхад ухаан алдах аюул учирч болзошгүй тул эргээд сэргээхэд чухал ач холбогдолтой туршилт тул та нар нэг ёсны баатарлаг үйлс хийж байна гэж хүүхдүүдэд цаасан малгай өмсгөдөг байж. Сливко туршилтад хэнийг ч хүчээр оруулдаггүй байсан агаад сайн дураараа зөвшөөрсөн бүгдээс гарын үсгийг нь авдаг байв.
С-ийн тэмдэглэлээс.1985 оны долдугаар сарын 22.
“Маргааш Серёжа Павловтай уулзахаар тохирсон. Уулзалтад явахгүйн тулд өглөө эрт хотын захиргаа орохоор шийдэв. Тэр хөвгүүн дээр жинхэнэ аймшигтай туршилт явуулна гэдгээ би мэдэж байна.Хуулийнхан хаалгыг минь нэг өдөр тогшоод ороод ирээсэй гэж олон жил хүлээлээ. Би үнэхээр ядарч байна. “
Эцсийн эцэст мөрдөгч Т.Лангуева Сливкогйн гэр болон ажлын байранд нэгжлэг хийх шийдвэрийг гаргуулж чаджээ. Хуулийн байгууллагынхан “Чергид” клуб явж очиход Сливко хүүхдүүдтэй шинэ жилийн арга хэмжээнд бэлтгэж байлаа. Түүнийг баривчлах гэж буу зэвсэг, тусгай салаа хэрэг болоогүй аж. Харин баривчлах үеэр тэнд байсан хүүхдүүдээс нэг хөвгүүн багшийгаа өмөөрч учиргүй уйлж, орилон цагдаа нарыг сандаргажээ. Олон хүүхдүүдийн хувьд Сливко эцэг эхээс нь илүү хүндлэл хүлээсэн хүн байсан гэдэг.
С-ийн эхнэртээ бичсэн захидлаас.
“Эрхэм Людмила Ивановна! Өөрийг чинь урьдын адил ингэж дуудахыг зөвшөөрнө үү. Намайг загнаж, хараагаад хэрэггүй ээ. Хүн болгон төдийгүй, би өөрийгөө хараан зүхэж байна . Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгуй нь харамсалтай. Харин чадах чинээгээрээ намайг уучлаарай . Хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болох эрхгүй байж гэдгээ би шоронд орсон хойноо л ойлголоо. Чиний амьдарлыг эрэмдэглэсэн түмэн буруугаа хүлээе. Би өөрөө эрэмдэг аймаар амьтан аж. Миний энэ гажиг төрөлхийнх аж. Тиймээс би хүүхдүүдийнхээ төлөө санаа зовж байна. Чамруу энэ гажгийг илэрхийлэх шинж тэмдгүүдийн жагсаалтыг явууллаа. Үүнийг нуун хадгалаарай. Тэгээд хүүхдүүдээ үргэлж анхааралтай ажигла. Чи тэдний бодол санаа, зүүдийг мэдэж байх хэрэгтэй. Чингэхийн тулд тэдний анд нөхөр болох нь чухал. Эр зориг гарган байж миний энэ гажгийн тухай хүүхдүүддээ хэлээрэй. Эмч нар намайг сэтгэцийн хувьд эруул гэсэн. Гэвч тодорхой нөхцөлд ухаан санаагаа алдан муу хүсэлд хэт автдаг гэж оношлосон. Энэ муу хүсэл хүн болгонд жоохон ч гэсэн байдаг байх гэж би боддог. Гэхдээ олонх хүмүүсийн сайн хүсэл нь дийлдэг бололтой. Чи намайг тэвчээртэй хүн гэдгийг мэднэ дээ. Харамсалтай нь тэр муу муухай хүслийг тэвчих тэвчээр, ухаан надад хүрсэнгуй. Хүүхдүүдээ миний өмнөөс үнсээрэй. Хүүхдээ үнсэж энхрийлэх боломжтой байна гэдэг ямар их аз жаргал вэ. Сүнс маань та нарыг зовоохгүйн тулд ном уншуулна биз ээ. Ингээд гүйцээ. Бугдэд чинь мэхийн ёсолъё. Үүрд баяртай"
Алуурчин хүүхдийн зовж тарчилж байгааг харж бэлгийн таашаал авдаг байж. Гэхдээ дээд зэргийн таашаалыг тэрбээр хөөрхий хөвгүүдийн цогцсыг мөчилж байхдаа эдэлдэг байв. Гаж донтон мөчүүдээр янз бүрийн хэлбэр дурс гарган өрөх дуртай байж. Гялалзсан хар гуталтай хөл өрж, дотор эрхтнийг нь гаргаж, цусыг нь ууж байж бүрэн таашаал авдаг байв. Энэ аймшигт үйлдлүүдээ тэрбээр кино хальсанд буулгасан байдаг. Эл дүрс бичлэгийг үзсэн хүмүүс шүүх хурлын танхимд ухаан алдан шууд эмнэлэгт хүргэгдэж байсан гэдэг. Сливкогийн шүүх хурал 1986 оны додугаар сард болсон аж. Түүнийг 20 жилийн хугацаанд долоо хүүхдийг алж, 42 хүүхдийн биед ноцтой гэмтэл учруулсанд буруутайд тооцож буудан алах ял оноосон байна.