Эрдэмтэд төрөл бүрийн бүтээгдэхүүний хүний биед үзүүлэх нөлөөг байнга судалж байдаг. Энэ удаад Хятадын эрдэмтэд цусыг залуужуулж, хөгшрөлтийн явцыг удаашруулах нөлөөтэй жимсийг нэрлэжээ. Хулганууд дээр хийсэн туршилтуудаар бол архат жимс хөгшрөлтийн эсрэг маш сайн үйлчилгээтэй болох нь нотлогдсон байна. Эл жимс эсийн нөхөн төлжилтөд хувь нэмэр оруулж, цусны үүдэл эсийг идэвхжүүлдэг юм байна. Хятадын эрдэмтдийн мэдэгдэж буйгаар архат жимсний эл туршилтаа удахгүй хүн дээр хийх гэнэ. Үр дүн нь адилхан байна гэдэгт тэд итгэлтэй байгаа аж. Архат жимсийг Хятадын өмнөд хэсэг үржүүлдэг бөгөөд хулууны төрлийн мөлхөө ургамлаас гардаг үр юм байна.