МЭӨ 96 оны энэ өдөр Домицианыг алагдсаны дараа Ромын эзэнт гүрний хаан ширээнд Марк Кокцей Нерва заларчээ.
1066 оны энэ өдөр Норвегийн хаан Харалд Хардрада Англи руу довтолжээ.
1180 оны энэ өдөр Филипп Августыг Францын хаанд тунхаглажээ.
1698 оны энэ өдөр Бастилийн цайзад нууцлаг хоригдол буюу “Төмөр багтай” хүн шилжин иржээ.
1739 оны энэ өдөр Орос-Туркийн дайныг зогсоосон Белградын энхийн гэрээ байгуулагджээ.
1793 оны энэ өдөр АНУ-ын Конгрессын танхимын ордон Капитолийн суурь тавигджээ.
1810 оны энэ өдөр Чили тусгаар тогтнолоо тунхаглажээ.
1819 оны энэ өдөр гэрлийн хурдыг тооцон гаргасан Францын физикч Жан Бернар Леон Фуко төржээ.
1851 оны энэ өдөр “Нью-Йорк Таймс”сонины анхны дугаар гарчээ.
1872 оны энэ өдөр II Оскар хаан Швед-Норвегийн хаан ширээнд заларчээ.
1898 оны энэ өдөр Фашодод (одоогийн Өмнөд Суданы нутаг дэвсгэр) болсон үйл явдал Франц-Английн хамгийн сүүлчийн дайныг өдөөжээ.
1911 оны энэ өдөр Оросын Ерөнхий сайд Петр Столыпины амь насанд халдаж хөнөөжээ.
1931 оны энэ өдөр Мүгдэнд болсон үйл явдал Япон улс Маньжурыг эзлэх шалтгаан болжээ.
1932 оны энэ өдөр Хижаз болон Неждийн хаан Абдель Азиз ибн Сауд вант улсуудаа нэгтгэснээр Саудын Араб улс бий болжээ.
1934 оны энэ өдөр ЗХУ Үндэстнүүдийн Лигид элсжээ.
1938 оны энэ өдөр Ямалын хойгт үл тайлбарлах шалтгаанаар гэнэт харанхуй болжээ.
1947 оны энэ өдөр АНУ-ын Тагнуулын төв газар байгуулагджээ.
1961 оны энэ өдөр онгоцны сүйрлээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммершелд амь үрэгджээ
1962 оны энэ өдөр Бурунди, Ямайк, Тринидад, Тобаго улс НҮБ-д элсжээ.
1973 оны энэ өдөр НҮБ-т БНАГУ, ХБНГУ элсжээ.
1976 оны энэ өдөр Хятадын удирдагч Мао Зедуны оршуулга болжээ. Оршуулгад 1 сая гаруй хүн оролцжээ.
1981 оны энэ өдөр Франц улс цаазын ялыг халжээ.
1990 оны энэ өдөр Лихтенштейн НҮБ-ын гишүүн болжээ.
2002 оны энэ өдөр Умард болон Өмнөд Солонгосыг холбосон төмөр замыг сэргээжээ.
2009 оны энэ өдөр Японд гахайн ханиадыг эсрэг антибиотик гаргажээ.
2014 оны энэ өдөр Шотландад Англиас салан тусгаарлах тухай бүх нийтийн санал асуулга болжээ.