МЭӨ 30 оны энэ өдөр Египетийн хатан хаан Клеопатра амиа егүүтгэжээ.
1221 оны энэ өдөр Арабууд Эль-Мансурын тулалдаанд загалмайтны армийг бут цохижээ.
1363 оны энэ өдөр Юань гүрний эсрэг боссон “Улаан бүчний” (Хятадын) бослогын Поянху нуурын дэргэдэх тулалдаан эхэлжээ.
1590 оны энэ өдөр Токугава Иэясу Эдо ордонд заларч Япон улсыг нэгтгэжээ.
1700 оны энэ өдөр хаант Орос Шведэд дайн зарлажээ.
1721 оны энэ өдөр Ништадт хотод Умардын дайныг төгсгөсөн энхийн гэрээ байгуулагджээ.
1799 оны энэ өдөр Хоёрдугаар эвслийн дайнд Голландын нийт тэнгисийн хүчин Британийн армид олзлогджээ.
1873 оны энэ өдөр Австрийн судлаачид Юлий фон Пайер, Карл Вейпрехт нар Хойд мөсөн далайн Франц-Жозеф олтригийг (одоо ОХУ-ын газар нутаг) нээжээ.
1901 оны энэ өдөр Английн инженер Хьюберт Сесил цахилгаан тоос сорогчийг зохион бүтээжээ.
1918 оны энэ өдөр анархист Фанни Каплан Зөвлөлт засгийн удирдагч Лениний амь насанд халдаж шархдуулжээ.
1928 оны энэ өдөр Жавахарлал Неру Энэтхэгийн тусгаар тогтнолыг шаарджээ. Энэтхэгийн тусгаар тогтнолын лиг байгуулагджээ.
1944 оны энэ өдөр Улаан арми Румыны нийслэл Бухарестыг эзэлжээ.
1945 оны энэ өдөр Дэлхийн 2-р дайны дараа Германыг удирдах зорилготой Холбоотны хяналтын зөвлөл байгуулагджээ.
1945 оны энэ өдөр Вьетнамын сүүлчийн эзэн хаан Боо хаан ширнээсээ огцорчээ.
1954 оны энэ өдөр Франц улс Европын батлан хамгаалахын тухай Парисын гэрээг эсэргүүцсэнээр уг холбоо татан буужээ.
1963 оны энэ өдөр санамсаргүй цөмийн дайнаас урьдчилан сэргийлж Москва, Вашингтоны хооронд холбооны “халуун шугам” нээгджээ.
1980 оны энэ өдөр Польшид ажилчин анги бие даасан Үйлдвэрчний эвлэлүүд байгуулахыг зөвшөөрчээ.
1981 оны энэ өдөр Ираны Ерөнхийлөгч Мохаммад-Али Ражай болон Ерөнхий сайд Мохаммад-Жавар Бахонар нарын амь насанд халдаж хөнөөжээ.
1991 оны энэ өдөр Азербайжан тусгаар тогтнолоо зарлажээ.
1995 оны Opera Software хөтөч байгуулагджээ.
1998 оны энэ өдөр Конгын хоёрдугаар дайн: Ардчилсан Конго улсын зэвсэгт хүчин болон түүний Ангол, Зимбабвегийн холбоотнууд Код, Руандын армиас Матади, Ингу мужуудыг чөлөөлжээ.
1999 оны энэ өдөр Зүүн Тиморт болсон бүх нийтийн санал асуулгаар хүн амын дийлэнх нь Индонезоос салан тусгаарлахын төлөө санал өгчээ.
2014 оны энэ өдөр Лесотод төрийн эргэлт гарч Ерөнхий сайд Том Тэбайн Өмнөд Африк уруу зугтжээ.